10 настай хүүгийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл олныг гайхшируулав

Орегон мужийн зөвлөлийн хурлын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдсэн асуудлыг хөнджээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Рэдмонд хотын дарга Эд Фитч хуулийн оффисынхоо үүднээс үхсэн илбэнхийн цогцос дээр наасан бичгийг олсон байна. Вашингтон Пост сонинд мэдээлснээр Рэдмонд хотын анхны бөгөөд цорын ганц өнгөт арьст хотын зөвлөлийн гишүүн Клиффорд Эвелинтэй холбоотойгоор айлган сүрдүүлсэн хэллэгийг уг бичигт агуулсан хэмээжээ.
Эл асуудлыг зөвлөлийн хурлаар ярилцах үеэр танхимд суусан 10 настай Гэвин хүүгийн яриа олныг гайхшируулсан байна. Тэрбээр "Хар арьстнууд хүндэтгэл үзүүлж, эелдэг ханддаг ч бидэнд новш шиг л эргүүлж хандах юм. Бидэнд ингэж хандах ёсгүй. Яагаад асуудал хэрэг бүрд хар арьстнууд холбогдож зовж байх ёстой гэж" хэмээн ярьжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр одоо дөрөвдүгээр ангид сурдгаа ярьж, энэ хугацаанд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад удаа дараа өртөж байсан талаараа дурдсан байна. Мөн түүнийг сармагчинтай адилтгаж байжээ. Гэвин үргэлжлүүлэн "Нэг охин намайг цохих талаараа хэлсэн. Тэрбээр үүнийгээ амьтны хүчирхийлэл гэж нэрлэдэг хэмээн хэлсэн юм. Бидэнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ. Бусдын адил тэгш хандах ёстой" гэсэн юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чааваас даа, Анна Та энэ материалыг "орчуулсан" бололтой. Гарчиг, дотор нь өгүүлж буй зүйлийн утга агуулга эрс зөржээ. Бас хэллэг, найруулга маш муу. Өөрөөр хэлбэл Та эх хэлээ муу мэддэг гэсэн үг!!! Цаашид анхаарах биз. Бичсэн болон орчуулсан дахин давтан шалгаж, алдаагаа олж засч сурвал Та өснө өө.
Энэ ч ёстой "орчуулсан" биш "оршуулсан" юм болжээ. Ядахнаа ямар үг, хэдийд хэрэглэхээ ч мэддэггүй ээ. "цогцос" гэдэг нь зөвхөн хүний амьгүй болсон биеийг хэлнэ.