УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-ын долоон жилийн попрол ба яллагдаж чаддаггүй Д.Эрдэнэбилэг

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар татгалзсан талаар МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, сайд асан З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийж байв.

Санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө болсон эл мэдээллийн үр шимээр Эрдэнэт хотоос МАХН-ын нэр дэвшигч О.Баасанхүү ялалт байгуулж, эдүгээ Оюутолгойн асуудлаар гэх боловч эл давуу эрхээс түдгэлзсний нөлөөллөөр Ч.Сайханбилэг гадагшаа дүрвэсэн байдалтай байна.

Чухам энэ үеэс удаан хугацаанд монголын төр, шүүх засаглалд гүнзгий нөлөөтэй нэгэн гэгддэг "сахал" Д.Эрдэнэбилэг нийтэд ил тодоор бичигдэж эхэлсэн. Үүнээс хойш даруй долоон жил өнгөрчээ.

Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн төрөөс концессын гэрээгээр аваад байсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гэрээг цуцалж, "Хөтөл цемент"-ийн хувьчлалыг зогсоосон. Мөнхүү "Эрдэнэт үйлдвэр" эдүгээ төрд 100 хувь шилжиж, Д.Эрдэнэбилэгт ОХУ-ын талд төлсөн 400 сая ам.долларыг нь төлөх хэлцэл үргэлжилж байна.

Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн бүс нутгийг дамнуулан, монголд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр мөрөөдсөн гэх Д.Эрдэнэбилэгийг дээрх гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар долоон жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүйлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирэв.

Гэвч шүүх дээр Д.Эрдэнэбилэгийг яллаж чадсангүй. Хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод суллав. Эдүгээ түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж, гадагш ирэн очин бий гэх мэдээлэл явж буй.

"Төр өмчөө авч байна" гэж орилсон энэ долоон жилийн хугацаан дахь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын шударга байх гэж үзсэн зүтгэл, хичээлтийг мэдээж үгүйсгэж болохгүй. Гэвч яг энэ сэдвээр попорсоор буй ч "луйварчин" гэж цоллосон этгээдийнхээ гэм буруутай эсэхийг тогтоож чадсангүй.

Ийм байтлаа тийн цоллодог ардчилсан орон байгааг одоо яг хэрхэн харвал зөв бэ.

Энэ хугацаанд,

"Эрдэнэт үйлдвэр"-т онцгой дэглэм тогтоох нэрээр Х.Бадамсүрэн яг хармаанаасаа өгч байгаа уятай улс төрчдөд тал засч мөнгө тараадаг нэгэн болов. Дараа нь үе үеийн Ерөнхийлөгч том үйлдвэрийнхээ хаялгыг хүртдэг жишгээр У.Хүрэлсүх найзыгаа захирлаар нь томиллоо. Х.Баттулгын үед ч Н.Түвшинбаярыг Х.Бадамсүрэн рүү явуулаад, мөнгө төгрөгөө ярьчихдаг хэвшил тогтоод байв.

Х.Бадамсүрэн өөртөө үр дүнгийн гэрээгээр 2020 оны үед нэг тэрбум төгрөг авсныг МАН аг чиг нуув. Сонгууль бүрээр өнөөх л үйлдвэрээ сайтар саацгаав.

"Хөтөлийн цемент", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өнөөх алдартай луйварчин гэх Д.Эрдэнэбилэгээс авсныхаа дараа МАН цүнх барьсан, бүтэхгүй түүхтэй хүмүүсээ захирлаар илгээсээр удав. Эл үйлдвэрүүд дээр Сангийн сайд, тойргийн гишүүдийн нөлөө үлэмж ихсэв. Санхүүгийн аудитын тайланг нь ҮАГ нуугаад огт ил гаргасангүй.

"Төр өмчөө авсан" гээд байгаа боловч өмчийг захиран зарцуулагч нь үнэндээ МАН-ынхан л байв.

Ингэж Засгийн газар долоон жил Д.Эрдэнэбилэгээр попорсон ч шүүх нь эцэслэн дэнсэлж чадсангүй. Сэдэв хуучирч, эл дол болчхоод байхад ч гарч ирж ярьсаар. Гэвч бас өөрсдийнхөө эл үйлдвэрүүд дээрх засаглалаа учиргүй нуув.

"Мөнгө мөртэй"-н жишгээр өнөөдөр эл үйлдвэрүүдийг төрд авсан нэрээр, санхүүгийн урсгалаар нь гараа угааж яваа МАН-ын хэсэг бусаг нөхдүүд ирээдүйд бас илчлэгдэж л таарна байх. Яг төмөр замын хэрэг шиг, нүүрсний хулгай шиг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зэрлэг капитализм ба супер комминист

Зочин
Зочин

Эрдэнэбилэгээ их өмөөрнөө энэ жаажгий авгай

Зочин
Зочин

Төр засаг Эрдэнэтийг Монголдоо авч чадах байсан у? Хийсэн бүтээсэн болгоныг нь муулаад байгаа нь арай л арчаагүй ТӨР гэдгээ батлаад байна шүү дээ !!!

Зочин
Зочин

ҮЙЛДВЭР- гээч юмыг чинь ИНЖЕНЕРҮҮД -бодож, санаачилж, сэтгэж, барьж байгуулж, УДИРДАН АЖИЛЛУУЛДАГ юмааа. Сахал Эрдэнэбилэг, Сайд Амарбаясгалан нарын УЛС ТӨРЧИД ярьдаг сэдэв бишээ МОНГОЛЧУУД АА

Зочин
Зочин

2024 оны сонгуулийн зардлыг босгоход төрд авсан үйлдвэрүүдийн дарга нар МАН-д хандив өргөх ёстой юм.

чимэд
чимэд
Reply to  Зочин

2024 оны сонгуульд аль ч намд мөнгө ихээр зарцуулж ялалт авах магадлал туйлын бага болсондооЭнэ сонгуулийн дараа асуудал бүрэн шийдэгдэх хэлбэрт шилжинэ гэж олон хүн чимээгүйхэн горьдож найдаж суугаа Дээгүүрээ хармаан нь нийлчихсэн МАН-АН хоёрын луугаруудыг эрх мэдлээс холдуулж чадвал хуулийн салбарт өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ эс тэгвээс хэвээр ярьсаар л жагссаар улам ядуураад улам хүлцэнгүй болоод мөхөх тавилан угтах боловуу

зочин
зочин

Ганц галзуурсан хужаа дийлэхгүй

bat
bat

ELBEGDORJIIN BOSS NI SHUU DEE.EH ORONOO TONOJ BAISN HUMUUS DEE ED NAR.

Зочин
Зочин

Энэ зг нохойн баас,иим юмаа яаж ч чадахгүй байж ХБ гээдл нэг жаахан зээл авсан төлсөн хүмүүсээ хэлмэгдүүлээд,

Иргэн
Иргэн

Oюунэрдэнэ ард түмнийнхээ итгэл эх орноо гэсэн сэтгэлээр тоглоод байна.

ЗОЧИН
ЗОЧИН

БИЗНЕСИЙН НАРИЙН АЛСЫГ ХАРСАН УХААНААР ХЯТАД , КАЗАХСТАНЫ ӨМЧ БОЛОХ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙСАН ХУВИЙГ МОНГОЛДОО АВЧ ИРСЭН ТҮМЭН БУРУУТАЙ УРВАГЧ БОЛ ЭРДЭНЭБИЛЭГ МӨНӨӨС МӨН ! ИЙМЭРХҮҮ ОГЦОМ ЗОРИГТОЙ НҮҮДЭЛ ШИЙДЭЛ ХИЙСЭН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦӨӨХӨН ҮЗЭШГҮЙ ЛУЙВАРЧДЫН НЭГ БОЛ САХАЛ ХОЧИТ ЭРДЭНЭБИЛЭГ МӨНӨӨС МӨН ! ЭНХРИЙ ХАЙРТ МАНГАРУУД МИНЬ ӨМЧИЙГ НЬ БУЦААН ХАЙРТ ОРОС АХ НАРТ МИНЬ БУЦААН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЧ ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЭЭ СЭРГЭЭМЭЭР БАЙНА !!!

Зочин
Зочин

Оросууд эзэмшиж байсан 50%- ийг Монголдоо оруулаад ирсэн Эрдэнэбиэгт төр том шагнал өгөх ёстой. Нөгөө талаар үнэдэсний үйлдвэрээ дэмжих, өтөрийн өмчийг хувьд гаргана бүгдий гэж орилж буй Оюунэрдэнэ яагаад энэ хүнийг зовоогоод төрийн нэр барьж авах гэж улайрна бэ. Одоо болно. Ер. сайданцар та Эрдэнэт рүү их явсан бодвол херотойгоо хоёруулаа нийлж үүнийг хувьддд авахаар улайрч байх шиг. Бүү жүжүжиглэ. Та амар хялбараар нь Бадамжунагайг авч ирж, ТВ* ээр баахан реклам хийсэн. бүх луйварчдад адил ханд. Нямббатар та хоёрын энэ байдал чинь бүүр чиг хачин муухай байна. Одоо зогсоо. Бадамжунайг шоронгоос гарга. Та Баттулга, Батэрдэнэ, Адьяасүрэн, Ганболд нараа шорондэхлээд хий. Үүнийг чинь харж байна. тэрнээс аль цагийн эрт үеийн өнгөрсөн баларсан зүйл ухаж төнхөнө гэвэл нас чинь залуувтар ч гэсэн хүрэхгүй. За. Одоогийн ойрын 10 жилийн юмаа ухацгаа. Бүү шоуд. Хоёр үеэлүүд одоо төрөөс зайлсан нь дээ.р Мэдлэг чадвараа дээшлүүл. Заль мэхээ багасга. Худвлаа ярихаа боль. Махны үнийг буулгаж 7-10 000 болго._

Холбоотой мэдээ

Back to top button