Нийгэм мэдээ
Говь-Алтай: 800 оноо авсан сурагчдаа сая төгрөгөөр урамшууллаа

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан Говь-Алтай аймгийн ЕБС-ийн дөрвөн сурагчийг "Төрөлх-Алтай" ТББ-аас тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Тодруулбал, 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтад
- Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари нэгдүгээр сургуулийн сурагч Олзвойн Энхмэнд Нийгмийн тухай мэдлэг хичээлээр
- Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Алтансүхийн Сарангэрэл Нийгмийн тухай мэдлэг хичээлээр
- Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Наранбаатарын Энхжин Биологийн хичээлээр
- Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батнасангийн Булган-Эрдэнэ Монгол хэлний хичээлээр 800 оноо авч 100 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгдсэн юм.
Тус төрийн бус байгууллага ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг уламжлал болгон гурав дахь жилдээ шагнаж буй нь энэ юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүүхдүүдтэй бол зөвхөн зөвлөгөө өгөөд л сууна арчилгаа шаардахгүй амар өөрсдөө биеэ даагаад хичээнэ. Ийм биш хүүхэдтэй хүмзүс яаж хүүхдээ сэнхрүүлж ухаан оруулж хичээдэг болгох вэ гэсээр таарч байна. Чи одоо яг ингэж хичнэгээд энэ замаар явб�##� иөнгө бүх юм амар олпоно гхнцхан хичээ гэрэд ойлгохгүй байна.