Титаникийг харахаар шумбасан жуулчид гурав хоног сураггүй боллоо

Атлантийн далайн ёроолд буй Титаникийн сэгийг харахаар шумбагч онгоцтой явсан жуулчдыг аврах багийн бүрэлдэхүүн гурав дахь өдрөө хайж байна. Энэхүү аврах ажиллагаанд АНУ болон Канадын тэнгисийн цэргийн флотууд болон далайд шумбалт хийдэг арилжааны компаниуд оролцож байгаа юм.
Эрэл хайгуулын баг 19683 км2 газрын нисэх онгоцтой хайлт хийжээ. Жуулчдын сууж явсан “Titan” нэртэй шумбагч онгоц нь 6.4 метрийн урттай, усан доор 96 цаг байх чадвартай бүтээгдсэн юм. Хайгуулын ажил эхлээд гурав хоносон тул аврах баг цагтай уралдаж жуулчдыг эсэн мэнд олохыг хичээж байна.
“Titan” шумбагч дотор Их Британийн тэрбумтан 58 настай Хамиш Хардинг, Пакистан гаралтай бизнесмен 48 настай Шахзада Давуд болон түүний 19 настай хүү Сульман, Франц судлаач 77 настай Пол-Анри Наргеолет болон “OceanGate Expeditions”-ийн үүсгэн байгуулагч Стоктон Раш нар сууж яваа аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.