Нийгэм мэдээ

Хэрэгтэй мэдээлэл: Автобусны дөрвөн чиглэлийг өөрчиллөө

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

1. Ч:24Б “ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан”  чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.

2. Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.

3. Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана.

4. Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ariunaa
Ariunaa

yarmag baynhoshuug olimpruu toirdogiig boliulaachee toirog deer mash ih tugjirel uusgej bnaa

Зочин
Зочин

3,4 -р хороололоос нарны гүүр давах чиглэл хэрэгтэй. Одоо явж байгаа 18 а, 69, 52 чиглэл Энхтайваны гүүр, 18б, 24б, 76 гурвалжийн гүүр, 73 сонсголонгийн гүүрээр явна. 58 чиглэлийг нарны гүүрээр явах маршруттай болгож өгөөч ээ.

Зочин
Зочин

дүнжингаравын чиглэл яасан бэ

Bat
Bat

ч76-г 25 эмийн сангаар явуулаачээ(нисэх явахдаа)

Зочин
Зочин

Төв замаар вокзал явдаг автобустай болмоор юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

ywdag shde

Зочин
Зочин

Орбитын автобусыг хэзээ солих гэж бна тарж унлаа

Зочин
Зочин

шинэ яармаг хороололд хүрэх автобусны маршрут байна уу

Зочин
Зочин

Зүгээр л автобусаа өглөө эрт явуул

Мөнхбат
Мөнхбат

Зүүн чиглэлд Нисэхийн маршрут нэмээчээ.Заавал төв орж бж Яармаг явах юм.Улаанхуарангаас төв рүү ордог чиглэл бас нэммээр бна.Ганцхан Алтантариа л явдаг.

Зочин
Зочин

ч:47 орбит ард кино театрын чиглэлийг богино болгож өгөөрэй
хот руу ороод түгжирээд алга болдог юмаа

Зочин
Зочин

Suuliin avtobusig 22.30 bolgomoor ymaa ajil 22.15 gj tarahaar avtobus zogschihood b.h ym

Зорчигч
Зорчигч

Токио таун Орчлон сургууль хавиар ямар дугаартай автобус явдаг вэ. Тэрний чиглэл замналын зураг хармаар бнаа

Зочин
Зочин

Төв зам 40.000 багшийн дээдээс вокзал руу нэг ч автобус явдаггүйг анхаараачээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

ywdag shuudee

Холбоотой мэдээ

Back to top button