Нийгэм мэдээ

Гандантэгчинлэн хийд: Бид эхнэрээ ч араар тавих хориотой. Хэлмэгдүүлсэндээ уучлалт гуй

13 настай хүү Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл түгээд буй.

Энэ асуудлаар өнөөдөр (2023.06.23) Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хуралд Нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар, Жаяг дүлба Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн нар байр сууриа илэрхийллээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Тэдний зүгээс, "Манай шашин номонд хатуу дүрэм бий. Эмэгтэйчүүдийн тухайд ам болон бөгс рүү нь хийж болохгүй гэдэг. Эхнэрээсээ ч өөр хүнтэй хурьцал үйлдэж болохгүй гэдэг. Тийм байхад эрчүүд дээр огт ийм асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв тэгвэл энэ гаж зүйл. Будда 2500 жилийн турш үүнийг номлож ирсэн. 1937 оноос хойших үзэл суртлын зохиол бүтээлүүд агуулга гуйвуулсан, хэлмэгдлийн шинжтэй. Бид өнөөдөр ч хэлмэгдэж байна гэж үзэж байна. Нягталж, харьцуулж үзэж байж өөрсдийн дүгнэлтээ гаргаарай гэж хүсэж байна.

Сүүлийн 70 жилийн тайз дэлгэцийн уран бүтээл биднийг хэлмэгдүүлсэн. Үүний уршиг өнөөдөр гарч л байна. Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Өнөөдөр хэлмэгдсэн лам нарын цусны толбо арилаагүй байгаа. Дахин хэлмэгдүүлэх асуудлыг зохион байгуулж байна. Нийтээр нь ингэж яллаж болохгүй. Нэр бүхий төр нийгмийн зүтгэлтнүүд үүнийхээ төлөө уучлал хүсэх ёстой. Бид БГД-ийн Цагдаагийн хэлтсээс шалгахад, 2023 оныг хүртэл энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн эсэхийг тодрууллаа. Үнэхээр тийм асуудал болсон бол та бүхэн бас тодруулаарай. Хэрэг үйлдэгдсэн мэт, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн сувгаар дайрч, доромжлох хар пи-ар хийж байна. Дуугүй байгаа нь өөрөө буруутай гэсэн үг биш юм шүү" гэлээ.

-Хохирогч хүүгийн талаар ярихгүй байна. Өөрөө ярилцлага өгөөд явж байгаа шүү дээ. Тухайн хүүхдийг хөөж явуулсан гэсэн үү?

-Энэ асуудлаар БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй. Иймд хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулийн байгууллагаас бодит мэдээллийг өгөх байх. Тэр үед л ийм хэрэг болсон эсэхийг мэдэх боломжтой болно.

-Дотуур байр хэр хяналттай вэ. Стандартын шаардлага хангадаг уу, камержуулалт бий юу?

-Хэрэг болсон байж болзошгүй өдрөөс хойш хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Ялангуяа манай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч байна. Тэр дундаа ГБХЗХГ-тай хамтран ажиллаж байгаа. Хүмүүс ер нь эргэлзээд байх шиг. Манай хийдэд хүүхэд суудаг хэд хэдэн дотуур байр бий. Ялангуяа мөнөөх хүүхдийн ярьсан байр нь 2019 онд ашиглалтад оруулсан, Өмнөд Америкийн нарийн технологийн байшин байгаа. 90 гаруй хүн суух боломжтой. Нэг өрөөнд хоёроороо суудаг. Тухайн байр 24 цагийн харуул хамгаалалттай. Мөн камержуулалттай. Хүүхдүүдийн амарч унтах өрөө болон ариун цэврийн өрөөнөөс бусад хэсгийг хянадаг. Таван багштай. Хэрэг гарсан байж болзошгүй гэж яригдаж байгаа тэр дацангийн таван багш сургалтад хамруулж, орой амруулдаг. Ойролцоо насны хүүхдийг нэг өрөөнд байрлуулдаг. Насны ялгаатай хүүхдүүд өөр байранд байрладаг шүү.

Гандантэгчинлэн хийд эхнээсээ л хүний, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Хэрвээ тийм зүйл болсон бол харамсалтай байна. Өшөө их анхаарах шаардлагатай юм байна.

-Анх мэдээлэл өгсөн хүүхэдтэй та бүхэн уулзсан юм уу. Хөөгөөд явуулсан гэсэн шүү лээ?

-Мэдээлэл гарангуут хөөж явуулсан гэдэг юм яригдаад байгаа. Тухайн хүүхдийн ээж байранд нь хамт амьдардаг байсан. Сүүлдээ хамт хонох гээд байсан. Бага насны охинтой ирээд. Лам нарын байр учраас болохгүй гэж шаардлага тавьсан. Гэтэл хуулийн дагуу би хүүхэдтэйгээ хамт амьдрах ёстой гэсэн. Байрнаас гаргасан, дацангаас явуулаагүй байгаа. Араас мөрддөг, утсаар дарамталдаг гэж гарсан. Утастахаар дарамталсан гээд бидний утсыг үзүүлчих гээд байгаа болохоор холбоо барьж чадахгүй байна.

162 хүүхэд бүгд дотуур байранд суудаггүй. Ар гэрийн шалтгаантай, хөдөөнөөс ирсэн хүүхдүүд л дотуур байранд байрладаг. Дацан бүр өөрсдийн журамтай. Дүрэм журмаа одоо ч шинэчилж байна. Амралтын өдрүүдэд хүүхдүүд гэртээ ч очдог. Хичээл амарсан учир одоо дотуур байранд хүүхдүүд байхгүй байна.

-Ийм явдал болсон нь тогтоогдвол хариуцлага тооцох уу?

Хэрэв тогтоогдвол тодорхой хариуцлагууд тооцно.

-Мэдээлэл түгсний дараа эцэг эхчүүдээс хүүхдүүдээ Гандантэгчинлэн хийдэд сургахаа больё гэсэн хүсэлт ирсэн үү?

-Одоогоор тийм хүсэлт ирээгүй байна. Есдүгээр сарын 12-нээс хүүхдүүд ирэхээс өмнө журмаа шинэчилж, сайжруулсан байхаар зорьж ажиллаж байна. Нэр бүхий хүүхдүүдийн нэрийг дуудаад зарлачихсан учраас тэдний сэтгэл зүйд бол хүнд байгаа. Олон хүн тал талаасаа хамтарч ажиллаж, нэг үеэ бодвол дээрдэж байна. Яг мэдээлэл цацагдсан үед бол хүнд байсан. Хүүхдийн эрхэнд халдчихлаа гэж бодож байна.

Энэ үеэр хамба лам З.Санждорж "Гандангийнхан болсоор ирсэн явдлыг хаацайлах гэж байна. Булхай байгаа. Би булхайг дэлгэнэ" хэмээснээр хурал үймлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

"Эхнэрээсээ ч өөр хүнтэй хурьцал үйлдэж болохгүй гэдэг". Энэ юу гэсэн үг вэ? Уул нь шашны номоороо бол лам хүн эхнэр авч болдоггүй биш билүү? Далай лам, манай хамба нар эхнэргүй биздээ.

Зочин
Зочин
Reply to  зочин

угаасаа завхарсан юм бна эд

Зочин
Зочин

Зүй нь энэ номынхаа утгыг гүйцэд таниагүй, хэрүүлч лам нар тэр эх хүү хоёрт баярлах хэрэгтэй. Дотор байгаа идээ бээрийг чинь ил гаргаж байхад. Харин бид эдгээр лам нарт баярлах хэрэгтэй. Юунд итгэж үнэмшиж өдий олон жил хууртсанаа мэдэж авч байгаадаа. Эдгээр лам нар өөрсдөө шашин ном, хуврагийн ёсыг хамгийн их гутаан доромжилж байна. Бурхан багш "Миний сургааль номыг гаднаас хэн ч халдаж дийлэхгүй гагцхүү дотроос доройтуулна" гэж нэгэнтээ айлдсан байдаг. Энэ цэгээс шашны шинэчлэлийн эхлэл тавигдана гэж харж байна. Энэ бол эргэлтийн агшин. Одоо хүн нугууд шашин номыг хэлбэр талаас нь биш мөн чанараар нь харж эхлэх байх. Муу муухай бүхэн дэвэрч, ёс зүй уландаа гишгэгдэж, ус тос хоёр ялгарч байдаг цаг юм да. Ум ма ни бад мэ хум.

zochin
zochin

Sanjdorj ugaasa ul buteh hun. hiid ni nom unshuulaxad munguu tulsun bhd nomond ordog baling bun burd hj uilchildeggui, xichneen udsiin medexgui nom unshdag zaal ii buland tabiad xatsan baling zaasnaa balin chn ter bn gj baisan

Галаа
Галаа

Хамба лам Санждоржийн зөв.Өөрсдийгөө хамгаалсан бузарууд вэ.Та нараас уучлал гуйх албагүй.Ёстой гонжийн жоо.

Зочин
Зочин

Далай багш хэлсэн ш дээ, Лам хүн эхнэртэй байж болохгүй гэж

зочинзочин
зочинзочин

Санждорж үнэнг, булхайг хэлэх гэхээр хурал үймүүлсэн болдог. Хэлүүлэх хэрэгтэй шдэ. Хэвлэлийнхэн юу вэ.

zochin
zochin

z##l zavaan lam nar. ugaasaa ta nar niigemd yu buteedgiin. tatvar ch tulduggui. hunees avahaas uur id shidgui. yadaj l humuusiig tsever nyambai bai geed ch helj chaddaggui. yadaj gandagaa ch ariutgadaggui

Зочин
Зочин

Санж өөрөө хүнд гар биз дээ

Зочин
Зочин

Ямар овилгогүй давилуун залуучууд вэ. Шашин номын хүмүүс ийм хэрүүлч, юмны наад цаадыг ялгахгүй байна гэдэг. Уг нь эдүй зэргийн цол мяндагтанууд намба төгөлдөр, номын гэгээ нэвт гэрэлтүүлсэн, ахуйн хүлээсээс ангижирсан өгүүлэхүйн эрдэм төгссөн байх учиртайсан. Эдгээр хэрүүлчдийг харахаар авах жишээ үгүй.

Батсүрэн
Батсүрэн

Хэнд өөр эхнэрээ араар тавихыг зөвшөөрдөг юм Хэлж ярихдаа ч хандлага нь сууриасаа буруу байна ш дээ. Нийгэмд энэ тухай ярьж тайлбарлахаас илүү амьдарч үлгэрлэх ёстой байтал дэгдэж буй асуудал нь өөрөө та бүгдийг үгүйсгэж буйг хүлээж авах хэрэгтэй

Зочин
Зочин

Ха ха үнэн үү.

Зочин
Зочин

21-р зуун гарчихаад байхад элдэв төрлийн шашин шүтлэг дэлгэрүүлж, хүмүүсийг мунхруулж байдгийг болимоор юм. Дэндүү олон сүм, хийд барьж, ажилгүй асман ламаар дүүрлээ. Хуврагийн ёсоо ч баримталдаггүй энэ олон лам авгай авч, хүүхэд "үйлдвэрлэхээс" өөр нийгэмд юу ч бүтээдэггүй шүү дээ. 1921 оны хувьсгал гараагүй байсан бол ч 600 мянгаадхан мухар сүсэгт автсан харанхуй бүдүүлэг монгол үндэстэн маань үлдээгүй л байх байсан.

Зочин
Зочин

Та нарын тэр эхнэртэйгээ байтугай өөр хүүхэнтэйгээ хурьцана уу хусна уу хэнд хамаатай юм. Угаасаа эхнэр авах ч хориотой гэж далай багш чинь гайхаад байхад зөрчиж байгаа юм чинь эрийг эмлэхэд шавь нар чинь гаршиж байгаад гайхаад байх хэрэг ч алга. Хүүхдийн хүчирхийлэл тэр тусмаа балчир хүүхдийг ёс бусаар хүчирхийлсэн бузартай хэргүүд ариун номын орон хийдэд чинь удаа дараа гарчихаад ужиг шатандаа орчихсон байна орхимж нөмөрсөн өлөн гөлөн чаралбаанууд аа

Холбоотой мэдээ

Back to top button