Австралийн Парламентын гишүүн Тейлор Свифтийг мужид нь ирж тоглолт хийхийг гуйжээ

Алдарт дуучин Тэйлор Свифт “The Eras” нэртэй аялан тоглолтоо дэлхийн улс орнуудаар хийж байгаа билээ. Тэрбээр Австралид ирэх жил тоглолтоо хийх бөгөөд хоёрдугаар сарын 16, 17-нд Мельбурнд тоглож 23, 24, 25-ны өдөр Сидней хотод дуулах юм.
Харамсалтайгаар Свифт Квинсленд мужийн аль нэг хотод тоглолтоо хийхгүй аж. Үүнийг мэдсэн Австралийн Парламентийн гишүүн Эндрю Уоллес түүнээс Квинсленд мужид дуулахыг гуйсан байна. Уоллес “Тейлор, би чамаас гуйж байна, гуйж байна. Шаардлагатай бол би өвдөг сөгдье. Квинслендэд ирээрэй. Манай мужид маш олон шүтэм бишрэгчид чинь байгаа. Би тэдний нэг” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Сонирхуулахад, түүний Сидней дэх гурван тоглолт, Мельбурн дахь хоёр тоглолтын хооронд долоо хоног орчмын хугацаа байгаа. Тэр хугацаанд энд тоглож болно” гэсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.