НИЙГЭМ

Сэлэнгэ аймагт он гарснаас хойш гурван хүн усанд осолджээ

Сэлэнгэ аймагт он гарснаас хойш гурван хүн усанд осолдож амь насаа алджээ. Тодруулбал, хоёр том хүн, нэг хүүхэд аж. Осолдох болсон шалтгааныг тодруулахаар ОБЕГ-тай холбогдлоо.

"Сэлэнгэ аймгийн Сант сумын газар нутагт орших “Орхон голын гүүр” гэх газар иргэн С, М нар усанд осолдсон тухай дуудлагаар ОБЕГ, Цагдаагийн хэлтэстэй хамтран эрлийн ажиллагааг 36 цаг явуулсан. Ингэснээр Сант сумын "Наймт", "Хавцал" гэх газруудаас тухайн осолдсон иргэний цогцосыг олж, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь шилжүүлэн өгсөн юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүбаатар сумын Буур хээр 8 дугаар баг “Өндөр эрэг” гэдэг газар Орхон голд 24-25 орчим настай нэг эрэгтэй хүн осолдсон гэх дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Манай аврагчид эрлийн ажиллагааг энэ сарын 25-26-ны өдрүүдэд усаар 67 км газар самналт хийж, усанд осолдогчдыг Хонгор морьт нэгдүгээр багийн “Нүхэн гүүр" гэх газрын урд голын эргээс олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Иймээс амралт, аялал зугаалгаар явж буй иргэд гол , мөрний усанд орохдоо сонор сэрэмжтэй байхыг аймгийн ОБЕГ-аас дараах онцгойлон анхааруулж байна" хэмээв.

Гол мөрний ойр орчимд явахдаа,

  • Сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button