Нийгэм мэдээ

Иргэн Засгийн газартай шүүхдэн ялж, ₮22 саяын нөхөн олговор авахаар боллоо

Иргэн Д.Мөнхбатыг нь цар тахлын үед "Энхсаран" сувиллын газраас өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нөхцөл байдлыг мэдээлж байсан. Энэ үйлдэлд нь төрийн субъект Д.Мөнхбатыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосон билээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22,024,100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
оаг
оаг

Хүүшээ ямар бага аваавээ 130 сая байх ёстой муусайн луйварчид дундаас цавчаа хийгээд шаачижээ

Зөв
Зөв

Зөв, тэр мөнгийг ЗГ-аар биш, гэмтэй гэж үзэж үүрэг өгсөн тэнэг толгой, үүрэг өгсөн.гэм буруутай албан тушаалтнаар нь гаргуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Sain bna

Зочид
Зочид

Д.Мөнхбат коронагийн үед "Энхсаран" сувиллын газраас олон нийтэд нөхцөл байдлыг мэдээлж байгаад Эрүүгийн хэрэг үүсгэж, зөрчлийн хуулиар торгоход энэ хүү гадаадаас ирээд ийм байдалд ороход харамсаж, яана даа хүү минь гэж бодогдсон. Холбогдох байг-д хэргийг хэрэгсэхгүй болгосонд тэтгэврийн бид маш их талархаж байна. Шударга, үнэнч хүүдээ бид баяр хүргэж байна. АМЖИЛТ

Цэцэгээ
Цэцэгээ

Ашгүй шүүх овоо үнэн шийдэв үү

Turuu
Turuu

Koread 6 sar gatsaj ireed 21 honog gantsaraa tusgaarlagdsan zardal setgel sanaanii hohirloo tuluulmeer yum bn

Зочин
Зочин

энэ сдаад яахаараа мөнгө төлдөгийн

Холбоотой мэдээ

Back to top button