Нийгэм мэдээ
Хүүхдийн паркийг ариутгаж дууссан тул маргаашаас ажиллана

Үндэсний соёл амралтын хүрээлэн үерийн усанд автсан тул үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан.
Харин холбогдох албаны хүмүүс хүүхдийн паркийг ариутгаж, тоглоомуудын аюулгүй байдлыг хангаж дуусжээ. Үерийн тогтоол уснаас хэд хэдэн төрлийн гэдэсний савханцар бактер илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн билээ.
Иймд маргаашаас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк хэвийн ажиллаж эхлэх нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.