НИЙГЭМНийгэм мэдээ

“Макс”-ын Д.Ганбаатар “Ид шидийн орон Говь-Алтай" төсөлд алгаа тэнийлгэв

“Ид шидийн орон Говь-Алтай" төсөл хэрэгжихээр дөрөвдүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн билээ.

Говь-Алтай аймагт баригдах хүүхэд хөгжил хамгааллын төв нь 2023 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 15-ны хооронд хэрэгжих юм. Эл төслийн санаачлагчаар "Лантуу дохио" ТББ, "Их Алтайн шидтэнгүүд" НҮТББ ажиллаж байгаа.

Тэгвэл энэхүү төсөлд “Макс”группийн ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын 20 тооны “Макс” угшлын хурдан морь хандивлажээ.

Морьдыг төслийнхөн зарж борлуулан төсөлдөө бүрэн зарцуулах үүрэгтэй юм.

"Ид шидийн орон Говь-Алтай" төвийн орчин нөхцөлөөр дамжуулан хүүхдийн хөгжилд суурилсан хамгааллын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангасан сайн туршлага бүтээх замаар хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгохыг зорьж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За за, 20 адуу юун ч сүртэй юм. Нэг их үнэ хүрээчүү, үгүйчүү ?!
Нэг нэр хэмээсэн л ажил юмдоо.

Зочин
Зочин
Reply to  Зочин

1 адуу нэг тэр бум

Гя шчр
Гя шчр

Чи Говь-Алтай алтны уурхай авсан юм гэсэн гэж байна лээ, Үхэхдээ алтаараа баагаарай гэж ёрөөё.

Зочин
Зочин

...

zochin
zochin

Kheden javdag guu,tursag (baranka ugj san khun bolokh gej uzjee khuurkhii ,yadaj kheden tugrug ugsun bol deer baasab yum

Зочин
Зочин

Пялдага бичлэгтэй, долоосон бичвэо

Холбоотой мэдээ

Back to top button