ДЭЛХИЙ

Испани эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга боллоо

Ням гарагт (2023.08.20) Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолт болсон. Тус тоглолтод Испанийн шигшээ баг Английн багийг 1:0 харьцаатай буулган авч дэлхийн аваргын цомыг өргөсөн юм.

Тоглолтыг шийдвэрлэх нэг гоолыг Ан Олга Сармона оруулсан байна. Тэрбээр финалын онцлох тамирчнаар шалгарсан бөгөөд тоглолтын дараа Испанийн “TVE” телевизэд ярилцлага өгөхдөө “Тоглолт хэцүү байсан ч бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж хэлжээ. Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вилда мөн тус телевизэд хэлэхдээ “Испанид хүмүүс ямар их догдолж байгаа бол гэж бодож байна” гэсэн аж.

Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг 1991 оноос хойш дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулсаар иржээ. Тус тэмцээнд нийтдээ 32 баг аваргын төлөө өрсөлддөг байна. 

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button