Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэг дороос: "Хилари" хар салхинаас болж, Калифорниа үерт автлаа

Калифорнийн Онцгой байдлын албаны дарга бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Хилари хар салхи орйтож байгаа нь Калифорнид арав гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгий аймшигтай шуурга байж магадгүй" хэмээн хатуу анхааруулсан билээ. Тэгвэл эл салхинй цаг үеийн нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэж байна.


НЭМЭЛТ: 15.20 ЦАГ

-Хилари шуурганы улмаас Калфорниа үерт автаж байна-

Халуун орны Хилари хар салхины улмаас Өмнөд Калифорниа руу аадар бороо орж, оршин суугчид эрчим хүчгүй болж, гудамж үерт автсан байна.

Хилари Калифорниаг дамжиж хойд зүг рүү шилжин, Невадагийн төвөөр дайрч, түүхэн хур тунадас орж, хөрсний гулгалт, хог хаягдлын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Улмаар мягмар гарагийн өглөө Орегон, Айдахо мужуудад хохирол учруулах эрсдэлтэй хэмээн таамаглаж байгаа ажээ.


НЭМЭЛТ: 14.45 ЦАГ

-911 тасарч, зарим хурдны зам хаагджээ-

Калифорниа мужийн Собор хотод аадар борооны улмаас зарим зам хаагдсан байна. Мөн шуурганы улмаас 911 түргэн тусламжийн утасны систем тасалджээ.

Тус нутагт онц байдал зарлаж, оршин суугчдыг гэртээ үлдэж, машин жолоодохгүй байхыг уриаллаа.

Yellow tape marks a closed beach near the US-Mexico border as Tropical Storm Hilary approaches Playas de Tijuana, Baja California State, Mexico, on August 20.

НЭМЭЛТ: 14.30 ЦАГ

-Голоос хоёр хүнийг аварчээ-

Ventura County firefighters search the Santa Clara River on August 20.

Санта Клара голд унасан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ. Улмаар үерт урссан хоёр иргэнийг аварсан байна. Одоогоор есөн сая хүнийг үерийн аюулаас сэрэмжлүүлсэн хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.


НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

-Хавайд Фернандо шуурганы үлдэгдэл хүчтэй аадар бороо оруулна-

Фернандо хар салхины үлдэгдэл Хавайд хүчтэй аадар бороо оруулна хэмээн Хонолулу дахь Үндэсний цаг уурын газраас мэдээллээ.

Их арлын хойд болон зүүн хэсгээр, Мауи, Оаху, Кауаигийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр орох аадар бороо нь эх газарт их хэмжээний үерийг бий болгож болзошгүй ажээ.

Түймэрт өртсөн Мауи арал дээр 1-2 инчийн бороо орох төлөвтэй байгаа аж. Лахайна хотод орох борооны хур тунадасны хэмжээ хагас инч хүрэх магадлалтай ажээ.


НЭМЭЛТ: 12.35 ЦАГ

-Сан Диего хотод голоос есөн хүнийг аварлаа-

Сан Диего хотын Морена гүүрний ойролцоо голын ёроолоос есөн хүнийг аварсан байна. Гэмтэж бэртээгүй хэмээн мэдээлжээ. Сан Диего хотын аврах ангийнхан зарим хүмүүсийг эрэн сурвалжилж, үерт урсаж буй иргэдийг аврах, хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа гэдгээ мэдэгдсэн юм.


НЭМЭЛТ: 04.23 ЦАГ

-Гурван мужид хур тунадасны шинэ дээд рекорд тогтоно-

A worker in a bulldozer moves sand in an attempt to prevent ocean water from flowing into the street, in Long Beach, California, on August 20.

Хилари хар салхи Невада, Айдахо, Орегон мужуудад халуун орны системээс хур тунадасны шинэ дээд амжилт тогтоож магадгүй хэмээн Цаг агаарын урьдчилсан мэдээний төв мэдэгджээ.

Шуурганы улмаас Невада мужид долоон инч гаруй бороо орох төлөвтэй байгаа гэжээ. Невада мужид халуун орны системээс хур тунадасны одоогийн рекорд нь 1906 онд тогтоосон нь 4.36 инч юм. Орегон мужийн рекорд нь 1.35 инч бөгөөд 1976 онд Кэтлин тогтоосон бол Айдахогийн дээд амжилтыг 2.2 инч, Оливиа 1982 онд тогтоожээ.


НЭМЭЛТ: 02.40 ЦАГ

-Лос Анжелес хотод ажил хаяж буй зохиолч, жүжигчдийн жагсаалыг цуцлав-

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас Лос Анжелес хотод ажил хаялт зарлаж буй зохиолч, дуучдын жагсаалыг цуцалсан байна. Энэ нь жагсагчдын аюулгүй байдалтай холбоотой юм.


НЭМЭЛТ: 02.00 ЦАГ

-Цаг агаарын таагүй байдлын улмаас Оранж, Сан Диего мужуудын наран шарлагын газрууд хаагдлаа-

Цаг агаарын байдлын улмаас Оранж, Сан Диего мужуудын наран шарлагын газрууд түр хугацаагаар хаагдсан байна. Калифорнийн цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газраас сэрэмжлүүлсний дагуу үерийн улмаас зарим дотоод цэцэрлэгт хүрээлэнгүүд хаагдсан байна.

Ням гарагаас мягмар гараг хүртэл хийхээр төлөвлөж байсан зуслангийн газруудын захиалгыг цаг агаарын хүнд нөхцөлд өртөх төлөвтэй байгаа гэх шалтгаанаар цуцалсныг тус газрын вэбсайтад тэмдэглээд "Ажилчид одоогийн зусланд буй хүмүүстэй холбогдож, хар салхины аюулын талаар тэдэнд анхааруулж байна. Бусад цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хааж магадгүй" гэжээ.


НЭМЭЛТ: 22.40 ЦАГ

-Мексикийн бага Калифорниа мужид 300 милийн хар салхи болно-

A vehicle drives through a flooded intersection as Tropical Storm Hilary makes landfall in Palm Springs, California on August 20.

Мексикт хар салхины сэрэмжлүүлэг Пунта Абреожосоос Кабо Сан Квинтин хүртэлх Бажа Калифорнийн хойгийн баруун эрэг дагуу дунджаар 300 миль үргэлжилнэ хэмээн сэрэмжлүүллээ.

Тиймээс эрт сэрэмжлүүлгийг Мексик даяар бэлдэж, урьдчилан сэргилйж ажиллаж байна.


НЭМЭЛТ: 22.15 ЦАГ

-Хилари хар салхи суларч, 1-р зэрэглэлийн шуурга болно-

Үндэсний хар салхины төвийн сүүлийн үеийн мэдээгээр Хилари хар салхины хүч суларч, 1-р зэрэглэлийн шуурга болж, хамгийн ихдээ 85 миль/цаг хүртэлх хүчтэй салхитай байна хэмээжээ.

Шуурга баруун хойд зүгт Сан Диего руу чиглэх тусам хурд нь цагт 21 миль болж нэмэгдсэн байна. Үндэсний хар салхины төвөөс "АНУ-ын баруун өмнөд хэсгийн зарим газарт үерийн гамшгийн нөлөөлөл даваа гарагт нэмэгдэх төлөвтэй байна" гэлээ.

A road is washed out as Tropical Storm Hilary heads north into Palm Springs, California, on August 20.

Цаг уурчид "3-6 инч хур тунадас, 10 инч тусгаарлагдсан хэмжээгээр орох төлөвтэй байгаа бөгөөд үер болох эрсдэлтэй. АНУ-ын баруун өмнөд хэсэгт ойртох тусам салхи суларч магадгүй ч Калифорниа, Невада, Аризона мужуудад маш хуурай бороо орсны улмаас олон нийтийн аюулгүй байдлын албаныхны санаа зовниж байна. Зарим нь нэг жилийн бороотой тэнцэх хэмжээний буюу түүнээс ч их хэмжээний бороо орох боломжтой" гэв.


НЭМЭЛТ: 20.49 ЦАГ

-Калифорнийн цөл болон сүүлийн үед түймэрт өртсөн хэсэг хамгийн их санаа зовох хэсэг юм-

"Хилари" хар салхи Калифорнид амь насанд аюултай үер авчрах эрсдэл өндөр хэмээн мужийн албаны хүмүүс мэдээлэв. Ингэхдээ ой хээрийн түймэрт шатсан бүс нутгийн оршин суугчдыг хамгийн ихээр бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.

"Бид Сан Диего, Лос Анжелес хотоос зүүн зүгт орших цөлийн бүс нутгийг маш анхааралтай ажиглаж байна. Тэдгээр бүс нутгийн зарим хэсэг нь нэг өдрийн дотор жилийн усны хэмжээг хоёр дахин нэмэх боломжтой" гэж Калифорнийн Засаг даргын Тамгын газрын Онцгой байдлын албаны орлогч дарга Брайан Фергюсон хэлэв.

Мөн үерийн гамшгаас сэргийлэхийн тулд оршин суугчдад элстэй уутыг санал болгож эхэлжээ. Мөн тус мужид 170 гаруй мянган хүн орон байргүй байна.


ЭХЛЭЛ: 20.00 ЦАГ

Калифорнийн Онцгой байдлын албаны хэлснээр аадар бороо, шуурга бүхий хүчтэй салхи нь хэдийн эхэлсэн бөгөөд Калифорнийг чиглэж байгаа гэдгийг тодотгосон билээ. Тиймээс урьдчилж хариу арга хэмжээ авахын тулд бүхий л холбогдох газрууд бэлтгэл ажилд орсон билээ. Мөн цахилгаан тасрахыг урьдчилан анхааруулж, эрчим хүчийг яаралтай холбох арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-21 10:29

Орчуулах биш оршуулдаг гар байна даа. Элстэй уут сан�##� болгоно, цахилгаан тасрахыг урьдчилан анхааруулж, эрчим хүчийг яар�##�тай холбоно, Бажа К�##�ифорниа гэх шиг ... Юү орчуулж байгаагаа ойлгохгүй байгаа бичкэн охидууд санааныхаа зоргоор туух юм. Хэл найруулга мэдлэг туршлага байж олон улсын мэдээг монгол хэлээр хөрвүүлдэг юм даа. Ганц хүсэл эрмэлзэл ханг�##�тгүй ээээээээээ?!????

Зочин
Зочин
2023-08-22 13:22

АМЕРИКЧУУДАА ЯАЖ ЭНЭ ҮЕРЭЭС САЛАХ ГАМШГААС ХОЛ БАЙХ АРГЫГ БИ ХЭЛЖ ӨГЬЕӨ МОНГОЛЧУУДЫГ ТАХИН ШҮТЭЖ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛ ТЭГВЭЛ ТА НАР ЖИВЭХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button