Б.Батцэцэг сайд тойргоо усалж явна

2024 оны УИХ-ын сонгуулийн ажил аль хэдийн эхэлж, улс төрчид горилж буй тойргоо "усалж" эхэлсэн.
Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай, газар олголт, хууль бус тендерүүд, сангуудын зарцуулалт гээд улс төрчдийн балаг иргэдийн эгдүүцэл, эсэргүүцлийг дээд цэгт хүргэж, ирэх сонгуульд хууртахгүй, худалдагдахгүй, хоёрын хооронд өгөөшинд автахгүй байхыг уриалсаар байгаа.
Гэвч эрхэм улс төрчид уламжлалт аргаараа иргэдийн эрүүл мэнд, ахуй байдал гээд аахар шаахар асуудалд нь анхаарлаа хандуулж, тойргоо усалсаар явна.
Жишээ нь, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмч нарын мэргэжлийн багийг Баянхонгор аймагт аваачиж, 19 сум, аймгийн төвийн 10 багийн иргэдэд үзлэг, оношилгоо хийж явна.
Үзлэгийн баг эхний 16 суманд ажиллахдаа 1045 иргэнийг үзлэгт хамруулж, 253 иргэнд мэс засал хийхээр болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eruul mend aahar saahar asuudal yum uu
Bitgii songooroi MAN- iig
Toirog usalsan uslaagui tovoitol xiij chadaj bgaa busgui shde. Toirog yslax bish xumuust buyan bolson bna l gej xarj bna
Bitgii songooroi MAN - iinhan odoo hereggui Ard tumen itself huleelgesen
Хаа очиж эмэгтэй улс төрчдийн нэрийг хамгаалж байгаа ганц хүншдээ