Нийгэм мэдээ

Дарханд 19 ангийг 1,7 тэрбумаар тохижуулж, ухаалаг болгожээ

Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 17 сургуульд 19 ухаалаг ангийг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, энэ өрөөнүүд биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах документ камер, хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер, сурагчийн таблет, таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ, агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол байршуулснаар ухаалаг анги болжээ.

Мөн эргономик ширээ, сандалтай хослуулсан багш сурагчдын харилцан интерактив ажиллагаа, зайн сургалт хийх нөхцөлийг бүрдүүлж, интернэт орчинд дэлхийн боловсролыг сурагчдад тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх гэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2023 14:33

Самбар болж байна. Цэцэг дэмий байхаа, агааржуулагч нь уха�##�аг болсон уу.

Холбоотой мэдээ

Back to top button