НИЙГЭМ

Төв аймаг "Нүүдэлчин" фестивалийн шилдгээр тодорчээ

Соёлын биет бус өвүүдээ өвлөн уламжлуулан, сурталчлан таниулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Тус фестивалийн шилдэг аймгаар Төв аймаг тодорсон байна.

Төв аймаг нь олон угсаатны бүлгүүдийн өв соёл холилдон оршиж соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээрээ онцлог нутаг. Мөн аман уламжлалаар морь, бөхийн цол түлхүү өвлөгдсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт монгол уртын дууны Баянбараат аялгууны цөм хэсэг нь, харин боржигин уртын дууны тархалтын баруун хойд хэсэгт хамрагддаг билээ.

Аймгийн хэмжээнд 543 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд 483 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд байдаг.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button