ДЭЛХИЙ

1954 оны Ферраригийн сэг 2 сая ам.доллароор зарагджээ

Алдартай машины брэндүүд дээр үед гаргасан загварууд дуудлага худалдаагаар орж олон сая ам.доллараар зарагддаг билээ. Тэгвэл шатсан Ферраригийн сэг АНУ-д дуудлага худалдаагаар орж 2 сая ам.доллароор зарагдсан гэвэл та итгэх үү.

1954 онд үйлдвэрлэсэн “500 Mondial Spider Series I” загварын Феррари 1960-аад онд уралдааны үеэр шатаж, үүнээс хойш эвдэрсэн машины цэг дээр олон жил хэвтсэн байна.

Тус загварын Феррари компанийн анхны уралдааны жолооч Франко Кортес унаж байжээ. “500 Mondial Spider Series I” нь 13 ширхэг л үйлдвэрлэгдэж байсан алдарт дизайнер Пинин Фаринагийн бүтээсэн загвар гэдгээрээ онцлог юм.

Сонирхуулж хэлэхэд дуудлага худалгаагаар орж хамгийн их үнэ хүрсэн машин бол 1955 онд үйлдвэрлэсэн “Mercedez Benz” компанийн “300 SLR Uhlenhaut Coupe” аж. Тус загвар “RM Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 142 сая ам.доллароор зарагдсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button