Нийгэм мэдээ

Ольга Карманогийн ялалтын үнэ цэн

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий тоглолтод ялалтын гоолыг оруулсан Испанийн шигшээ багийн ахлагч Ольга Кармона аавыгаа нас барсан гэж тоглолтын дараа мэдэгджээ.

Испанийн шигшээ баг Английн багийг хожиж цомын эзэн болсныг бид мэднэ.

Кармона сошиал сүлжээнд "Таныг өнөө орой намайг харж, надаар бахархаж байгааг би мэдэж байна, тайван амгалан байгаарай аав аа" гэж бичжээ. Уг тайлбараа медалиа үнсэж буй зурагтайгаа хавсарган оруулсан байна.

Испанийн хөлбөмбөгийн холбоо (RFEF) олон нийтийн сүлжээнд "RFEF Ольга Кармонагийн аавыг нас барсанд гүнээ харамсаж байна" гэж бичжээ.

Кармона Испанийн шигшээ багийн дэлхийн аварга шалгаруулах долоон тоглолтын тавд нь гараанд гарсан юм. Түүний гэр бүл, найз нөхөд нь финалд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд тус мэдээг түүнд хэлэхгүй байхаар шийдсэн бөгөөд Кармона үүнийг финалын дараа мэдсэн гэдэг.

Реал Мадрид клуб мөн "Ольга, түүний төрөл төрөгсөд болон бүх хайртай хүмүүст нь  эмгэнэл илэрхийлье" хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-21 20:02

Um mani bad mi hum

Холбоотой мэдээ

Back to top button