НИЙГЭМ
Согтуудаа тогтоол усанд сэлэхээр орж, амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Авто цогцолбор худалдааны төв”-ийн зүүн урд талд тогтоол усанд нэг хүн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 19-ний өдрийн 12.24 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12.54 цагт очиход тухайн газарт гурван өрхийн 10 хүн амарч байснаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц /30 настай, эрэгтэй/ согтуугаар тогтоол усанд сэлж байгаад живжээ.
Улмаар эрэн хайх ажиллагааг албаныхан зохион байгуулж, 13.09 цагт тус нуурын дөрвөн метрийн гүнээс цогцсыг олж, гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
О.ОНОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол усанд орж болохгүй шүү дээ шууд шөрмөс татна.харамсалтай бна.архи гэдэг идээ билэгдэл байх ёстой доо.
ЭРХЭМСЭГ АРХИЧДАА ИНГЭЭД НОХОЙН ҮХЛЭЭР ҮХЭЭД БАЙХ ЮМ УУ? БИ ХЭЛЭЭД БАЙГААШТ МОНГОЛД АРХИЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ МОНГОЛЫН МЭРЭГЖСЭН АРХИЧДЫН НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬЯА ГЭЖ.ТЭГЭЭД ИРЭХ СОНГУУЛЬД СОГТУУ ГАЛЗУУЧУУДАА УДИРДААД ОРОХОД ЛАВ 65 СУУДАЛ БОЛ БАТАЛГААТАЙ.ИНГЭЖ Л ЭРХЭЭ Ч ДЭЭДЛЭЕ ЭХ ОРНОО Ч ХӨГЖҮҮЛЬЕ БЫСДА ХЭДЭН МУУСАЙН АРХИЧДАА БОНДОЙТОЛ НЬ ӨӨД НЬ ТАТЬЯА АРХИЙГ ҮНЭГҮЙ БОЛГООД АРХИЧДАА БАЯРЛУУЛЬЯА АРХИЧДАА НЭГДЭЦГЭЭЕЭ