Нийгэм мэдээ

Давамгай байдлаараа ноёрхсон "Монос фарм трейд" ХХК-д 8,4 тэрбумын торгууль ногдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Ингэхэд, “Моносфарм трейд” ХХК нь ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд “бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална” гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж тус компанид 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа.

 “Моносфарм трейд” ХХК нь эмийг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалах, тэдгээрийн зах зээлд дахин борлуулах үнийг тогтоох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэргээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “ ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах”, мөн хуулийн 7.1.6-д “тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу дээрх торгуулийг ногдууллаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор "Моносфарм трейд" ХХК нь эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гэл
Гэл

Өө заза. Жилийн 200,0 тэрбумын борлуулалттай. Жинхэнэ монополь байна шүү.

Зочин
Зочин

ЭМЭЭР БИЗНЕС ХИЙГЧ!!!

Мөнхбат
Мөнхбат

Моносын эм үнэтэй,орц багатай,эдгэрэлт удаан.Жайжгы авгай минь одоо болно шдээ

Зочинъ ЛХАМ
Зочинъ ЛХАМ

ЭРДЭНЭЧИМЭГ АВГАЙ ТАМХИНЫ ХУУЛИЙГ БОДИТ АМЬДРАЛД НИЙЦҮҮЛЭХГҮЙ ОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД ГАЙ ТАРЬСАНДАА.ЯДАРСАН АРДУУДАД ТАМХИНЫ ХУУЛЬ ХАТУУ.ҮЙЛЧИЛЖ БАЙНГА Л.ТАМХИА ХУРААЛГАДАГ БАЙСАН ШҮҮ. ЭМИЙГ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРСАН БОЛ ТОРГУУЛЬ.ЮУ Ч.БИШ.ЭМИЙН НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГОТ ОРУУЛЖ.ЗӨВШӨӨРЛИЙН НЬ.ЦУЦЛАХ Х
ТЭЙ.

З.Гэрлээ
З.Гэрлээ

Үнийн өсөлтөд нөлөөлж давамгай байдлаа ашиглаж болохгүй шүү дээ.Эм тарианы үнэ хэтэрхий өндөр үнэтэй байгаа нь харамсалтай.Иргэдийнхээ эрүүл мэндийг бодолцох ёстой шүү дээ

З.Гэрлээ
З.Гэрлээ

Иргэдийнхээ эрүүл мэндээр бизнес хийх нь арай л бишээ...

Бөхөө
Бөхөө

Эмийн үнэ их болсон одоо монос торгуулийн шархаа нөхөх гээд улам үнээ гэмнээ яанаа

Зочин
Зочин

ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ АРХИ ТАМХИ СЭЭКС ГУРВЫГ ШҮТЭЭНЭЭ БОЛГОСОН ЖАЙЖГАР ЭРҮҮ ХӨГШИН ҮНЭЭ ЭРДЭНЭЧИМЭГИЙН МОНОСФАРМ УУ? ОДОО ЭНЭ ЖАЙЖГАР АВГАЙГ НЯЦ ГИШГЭХЭЭР ШИЙДЖЭЭ ХӨӨРХИЙ ЭРҮҮГЭЭ ГОЗОЙЛГООД ЯАНА ДАА ЧИ АРХИА УУГААЛ ТАМХИА ТАТААД БАВАЛЦААД Л ХЭВТЭЖИЙДАА

З.Гэрлээ
З.Гэрлээ

Нөгөө хэдэн тэтгэврийн хөгшчүүл нь хэдэн тэтгэврийн жаахан юмаа үнэтэй эм тарианд нь өгөөд цаана нь хувцас эд зүйл авч хүрэхгүй , инээдтэй цалинтай энэ ард түмэн минь хэцүү л юм.Урд хөрш цалин мөнгөө сайн нэмсэн байхад , манайх муу хэлээд л бахь байдгаараа , яана даа энэ төр засгийн байж байгаа царай ...таарчдээ...

Зочин
Зочин

Monos farmin em denguu unetei
Busad farmuudiin derged

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бусад нь хямдуу

Зочин
Зочин

Энэ чинь эзэнтэй газар шүү дээ. Энэ анхан шат нь. Иймэрхүү торгууль төлөх ч гэх юм, иймэрхүү байгуулга зөндөө гарч ирнэ. Хуулийн байгуулга ч үүнд багтана

Зочин
Зочин

Маш зөв бусдаас үнэтэй байдаг

Ард
Ард

Маск 2к зардаг байсандаа

Холбоотой мэдээ

Back to top button