"Хөвсгөл нуураас татаж гаргасан техникүүдийг ашиглах боломжгүй тул устгана"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Энэ онд буюу зургаадугаар сараас эхлэн зургаан техник хэрэгслийг татан гаргасан байна.
Үүнд,
- Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор,
- Марааны булангийн эргээс 2.5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт,
- Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашин
- Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүл
- 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17.8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргажээ.



Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого төлөвлөгөө, технологийн картын дагуу зургаан техник хэрэгслийг татан гаргаж чадсан байна.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материал байсан байна. Тэгвэл тус шатахуун, бусад бохирдлыг хэрхэж байгаа нь анхаарал татна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулсан юм.
Тэрбээр "Далайгаас татан гаргасан техникүүдэд байсан шатахуун, тос, тослох материалуудыг юүлж гаргасан. Тус бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаж байна. Харин техникүүдийн хувьд ашиглах боломжгүй. Устгах ажиллагааг явуулна" хэмээв.
О.ОНОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
устгахгүйгээр үзвэр болгож ашиглаасай
Zewsen mashin hen irj uzeh bileedeee
Устгаж яах нь вэ, хэнд хэрэгтэй юм, харин цуглуулаад томхон талбайд байрлуулаад хэдэн онд живсэн, хэзээ хэрхэн татаж гаргасан хэн хэн оролцсон тэр үеийнх нь фото зураг бичлэгтэй, аа бас хэдэн литр шатах тослох материалыг аюулгүй болгосон, хэрэв аюулгүй болгрж гаргаагүй бол хэр их хохирол учрах байсан зэргийг тусгасан жижигхээн музей байгуулах хэрэгтэй, аялал жуулчлалын бас л нэг салбар болно шүү дээ. Төр чадахгүй бол ингэж ажиллах нэгэнд нь өгчих хэрэгтэй
Зөв шүү
Энэ зөв санаа байна аа. Хөвсгөл далайг үзэхээр очсон жуулчдад үзүүлэх үзмэр болгох хэрэгтэй. Хорвоогийн амьдралын нэг түүх юм аа. Сайн чанартай будагаар Будаж, сэргээн засаад үзмэрт тавих хэрэгтэй. Өвөл зунгүй байж л байг. Ядахдаа далайн тээврийнхэнд
бодит санамж, анхааруулга болно.
Гаргаж байгаа нь л сайн хэрэг
МУЗЕЙ БАЙГУУЛЧИХАА МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ СОНИРХОЛТОЙ МУДАКУУДАД САНАМЖ БОЛОГЭЭ ЭСВЭЛ МАНАЙ СИ АХАД ӨГЧИХӨӨ ОРОНД НЬ ЖААЛ ГУРИЛ БУДАА ӨГНӨ БИЗ
tomoriin hogond tushaachih
Авах сонирхолтой хувь хүн аж ахуйн нэгжүүд бж л бгаа тэд нар угаасаа үзвэр дурсгал хоббигоороо л авна ш дээ манайхан устгана гээд л зарна
САЙХАН БУДАЖ СЭРГЭЭГЭЭД ҮЗМЭР БОЛГООЧ. УСТГАХ АМАРХАН ШҮҮ. ЭДГЭЭР ТЕХНИКҮҮД ЧИНЬ ТҮҮХ ШҮҮ ДЭЭ
Хөвсгөл нуурыг цэвэрлэж бгаа нь үнэхээр нүдээ олсон хэрэг байна. Баярлалаа мөн цаашид амжилт хүсье. Бүх хогийг нь цэвэрлээрэй
Устгаад ч яах вэ нэг газар байрлуулчих.Жуулчид сонирхог.Нэгэн үеийн түүх .Үйл ажиллагаанд оролцсон бүх ажилтан ,зөвлөхүүдэд баяр хүргэе.
zaaval ustgana nuraana, haana, horiglono, gej bdag haashaa yanziin setgehuitei humuus bdag yum be. hayagdal d l ugchihuuch dee, tegeed l boloo biz dee, barag ustgal nertei nileen tusuv gargachihsan tuuj yavaa daa
zaraachee
Музейд тавь
Юун устгах вэээ үзмэр болгоочээ
Ингэж гаргана гэдэг сайн байна шүү Түүхэнд бичигдэхээр л юм байна ОБ ын алба хаагчдад баяр хүргэе Гаргасан техникүүдийг устгах ч буруу шүү өнгө үзэмжийн сайжруулаад хадгалмаар юм даа Магадгүй хожим дараа дараагын хүмүүсд СУРГАМЖ болно .Бас БАХАРХАХ юм байгаа юм биш үү
Үзмэр болгоочээ. Устгаж байхын оронд.
Мөсөн дээгүүр тээвэр хийх ийм их хор хөнөөл,аюултай муу үр дагавартайг харуулах музей байгуулаачээ.Юм л бол устгана сөнөөнө,
Далайн эрэг дэар үзвэр үзэсгэлэн байгаа билүү???
Талбай гаргаад эгнүүлж тавиад тайлбар бичээд болоо юм бишүү ....
Үзмэр болгож ашиглаачээ аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд бга бз дэ түүхийн дурсгал болох зүйл бна
Энэ цэнгэг нуураас эдгээрийг татаж гаргав гэх мэтээр үзмэр болгох хэрэгтэй!!!
Зүгээр музэй д тавьж хүмүүст үзүүлж болдоггүй юм уу