Mercedes Benz G500 машинаа сугалаанд оруулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торголоо

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн "иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэсэн.
Улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний шунал аа гэж юу л боллоо гэж ийм үнэтэй машин 50000 төгрөгийн сугалаанд өгөх вэ? Гэнэн хандаж баярлахаа больчих доо! Хүмүүс минь. БЗД- гийн цагдаагийн хамт олонд баяр хзргэе!
Хуулиа өөрчлөх хэрэгтэй юм байна даа. 20,000 төгрөгөөр торгох заалтыг өөрчилж, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой.
Яасан их мөнгөөр торгуулчваа
20000 ккккк
ийм луйварчдыг ингээд 20 мянгаар торгоод болоо юу тэ ядаж 20 сая байж болоогүй юм уу хэрвээ хуурамч сугалаа явагдаад олон хүн хохирсон бол яах байсан юм бол бас 20мянгаар торгоод болох юм байна л даа новшнууд чинь
Ха ха бөгсний цаасаар торгожэээ инээдтэй юм монголд л байхийм даа
Зурагтын дэлгэцээр сугалаа явуулах, суртчилахыг хориглосон юм биш үү. Сугалаа явуулаад байгаа 2-3.н тв байх юм. Энэ зөв үү
20к чинь юу вэ? хошногоны алчуур ш дээ эд нарт бол