Хотондоо орсон чоныг малчин эмэгтэй багалзуурдаж, чулуугаар цохиж хөнөөжээ

Уг явдал энэ аравдугаар сумын 02-ны шөнө Говь-Алтай аймгийн Алтай суманд болжээ. Үүрийн 04 цагт ноход боргоод байхаар нь эмэгтэй гэрээсээ гарсан байна. Тэгэхэд сувай мал нь үргээд гэрээсээ нэлээд явчихсан байсныг авч ирж, хашиж. Ингээд эргээд гэр рүүгээ явтал саалийн ямаанууд нь хашаанаасаа үргээд гараад иржээ.
Тэрбээр өглөө л хашья гэж тооцоолоод явах гэтэл том саарал амьтан малынх нь хашаанаас шууд өөр рүү нь дайраад хүрээд ирсэн байна. Эмэгтэй энэ амьтанд амиа л алдаж болохгүй гэж бодсон учир шууд л барьцалдан авч, энэ зуур гараа хазуулжээ.
Улмаар үзэлцсээр дээр нь гарч суугаад багалзуурыг нь шахсаар муужруулсан, тэр хооронд ам руу урт гонзгой чулуу хийж, дараа нь хоншоор руу нь чулуугаар цохисоор хөнөөжээ.
Малчин эмэгтэй үүнийхээ дараа сумынхаа хүн эмнэлэг, мал эмнэлэг, холбогдох газруудад мэдэгдэж тусламж авчээ. Хэрэг явдал болох үед тэрбээр дүүтэйгээ байсан ч малын хашаа, гэр хоорондоо зайтай тул хэчнээн дуудаад ч сонсогдохооргүй байжээ.
Зоригтой, самбаачилгатай малчин бүсгүй багалзуурдуулаад муужрах хооронд сахиусаа тасалж боох гэсэн ч богинодсон, түр амсхийх хооронд сарьсан хоншоорыг тас цохино гэсэн үг байдгийг санаж чулуугаар нүдсээр өөрийгөө аварчээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тулсан үед зоригтой байж араатныг дийлж чаджээ. Ёстой мундаг юмаа эрүүл энхийг хүсье.
Зоригтой, авхаалжаатай эмэгтэй бнаа. Эрүүл энхийг хүсьe. Биeэ сайн эмчлүүлээрэй. амжилт
Эрэлхэг бүсгүйчүүд шүү.
Жинхэнэ баатар гэж энэдээ. Ёстой алдаршуулах бүсгүй байна
зоригтой ухаантай сайхан эмэгтэй байна
Манай бүсгүйчүүд ийм л зоригтой, хүч чадалтай. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Үүлийн Баатарыг хурааж энэ үүнд өг
Салга чөтгөр чоно ч алж чадхаааргүй луйварчин,энэ эмэгтэйн хажууд ацных нь баатар байхав
Яасан зоригтой чадалтай эмэгтэй вэ эрүүл энхийг хүсье малын төлөө махарч үрийн төлөө үхдэг монгол ээж бна
Чингисийн монгол гэдэг чинь энэ шүү дээ.
Нөхөр мөхрийг бол дор нь нухчих юм байна
Ёстой мундаг! Эрүүл энхийг ерөөе! Аз жаргалтай, урт удаан амьдраарай!
Архичин залуучуудыг энэ хүүхэн дээр аваачиж хүмүүжүүл. Энэ хүүхэн бол муу эрчүүдийн шүүсийг шахаж чацгыг нь гоожуулах чадалтай байна. Энэ хүүхэнд сайн мэх заагаад барилдуулбал олимпод найдвартай медал авах байх шүү.
Яаралтай галзуугийн вакцин хийлгээрэй
Манай монгол эрчүүд эм хүн шиг өолцон эмэгтэйчүүд эр хүн шиг болжээ монголын эрчүүд аймхай өөрөөсөө дорд бага насны хүүхэд эмэгтэйчүүдэд дээрэлхүү эр бяраа гаргадаг уйлдаг гоншигонодог хамгийн хор хов хутгагё
Мундаг бүсгүй бн ямар их зориг чадал вэ
Ёстой мундаг зоригтой эмэгтэй байна. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүгдийг хүсье.
Тулсан үед энэнээс өөр гарцгүй мундаг байна
галзуу чоно байсан бхдаа.
Чонын галзуу тариагаа эрх биш хийлгэж байгаа байх. Эсвэл чононоос шинжилгээ авсан эсэх.
Өвчтэй эсвэл галзуу чоно бсан бх.тэрнээс дийлдэхгү л дэ.эмчид сн хандаж шинжилгээ сн өгөх хэрэгтэ
Кино шиг л юм.үнэн болов уу
manai mongol emegteichuudch gaihamshigtai humuus shuudee
galzuugiin taria tariulah heregtei baih
Ёстой мундаг. Манай малчид ийм мундаг, хотынхон 4 хананы дунд амьдарч тэнэг маанаг болсоор
Бат Үүлийн Улсын БААТАР ..цолыг нь хүчингүй болгоод Энэ эмэгтэй БААТАРЛАГ бүсгүй цол олгоход буруудах зүйл үгүй шүү.... Ажилсаг сайн ...ухаалаг бүсгүй байна аа...сайн сайхан...түргэн эдгээрэй гэж ерөөе өө.... УИХ гишүүн нь эмийн мөнгө ..эр зоригийн урамшуулла ӨГНӨ биз дээ. Сонгогдох доо би ТА нарынхаа төлөө гэж гүйгээд байсан нөхөр ..Одоо л харж л байя даа....