Гадаад мэдээДЭЛХИЙ

Угандад 70 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлжээ

Ин витро орчинд үр тогтсоосон (IVF) 70 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлсэн хэмээн Уганда улсад үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг мэдээлжээ. “IVF” нь лабораторид өндгөн эс рүү эр бэлгийн эс оруулж үр тогтоодог арга.

Эмэгтэйчүүд 45-аас 55 насны хооронд ихэвчлэн цэвэршдэг. Цэвэршилтийн үед үр тогтоох чадвар буурдаг байна. Гэхдээ анагаах ухаанд гарсан дэвшил нь ийм үед ч гэсэн үр тогтоох боломжтой болгосон юм. Үр тогтоох олон аргын нэг нь ин витро орчинд үр тогтоох аж.

Ин витро үр тогтоолт

Тус улсын нийслэл Кампалад дахь Эмэгтэйчүүдийн эмнэлэг, олон улсын төрөлтийн төвд (WHI&FC) Сафина Намакуяа кесар хагалгаагаар төрж ихэр хүү, охин төрүүлсэн байна. Хагалгааг хийсэн эмнэлэг Намукваяа хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай эмэгтэйчүүдийн нэг, энэ нь гайхамшигт явдал гэж орон нутгийн хэвлэлд хэлжээ.

Эмнэлгийн зүгээс түүнд баяр хүргэж энэ нь анагаах ухааны амжилтаас илүү хүний оюун ухаан, зүрх сэтгэлийн тэсвэр хатуужлыг харууллаа гэсэн байна. “WHI&FC” эх, хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгдсэн юм.

Намукваяа “Daily Monitor” сонинд хэлэхдээ ихэр хүүхэдтэй болсноо мэдээд нөхөр нь орхиж явсан тул жирэмслэлт хэцүү байсан гэжээ. Тэр “Эрчүүд эмэгтэйчүүдийг олон хүүхэд зэрэг тээж яваа гэдгийг сонсох дургүй. Би эмнэлэгт хэвтсэнээс хойш нөхөр маань огт ирээгүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button