Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд таксины жолооч тагтаа дайрсан учир баривчлагджээ

Токиод таксины жолооч тагтаа шувуунуудыг зам дээр байхад нь албаар дайрч, нэгийг нь алсан хэргээр баривчлагдсан гэж тус хотын цагдаагийн алба мягмар гарагт /2023.12.05/ мэдээлсэн байна.

50 настай Ацүши Озава арван нэгдүгээр сарын 13-нд машинаа ашиглан тагтаа алсан тул зэрлэг амьтдыг хамгаалах хууль зөрчсөн хэргээр ням гарагт /2023.12.03/ баривчлагдсан гэж Токиогийн цагдаагийн алба “AFP” агентлагт хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Озава гэрэл дохио ногоон болж өөрчлөгдөхөд зам дээр байсан тагтаа шувуунууд руу цагт 60 километрийн хурдтай жолоодсон байна. Тэр “Зам бол хүнийх, тийм учраас тагтаа нар замыг чөлөөлөх ёстой байсан юм” гэж цагдаа нарт хэлсэн аж. Цагдаагийн алба малын эмчээр үхсэн тагтааны цогцсыг шинжлүүлэхэд цочролын улмаас үхсэн гэх дүгнэлт гаргасан байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2023 17:51

Японы цагдаагтйнхан юун завтай юм

Зочин
Зочин
12 сар 6, 2023 18:14

Хүний эрх эрх чөлөөний цорын ганц монголд хүн дайрсан ч баривчлахгүй. Япон бол шувуу дайрсан ч баривчилдаг дарангуйлагч комминист орон байна.

Холбоотой мэдээ

Back to top button