"Сэлэнгэ Бодонс" цувралын харьцааг тэнцүүллээ

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын дөрөв дэх тоглолтод Сэлэнгэ Бодонс баг 86-79 харьцаатай ялалт байгуулснаар хоёр багийн цуврал тав дахь тоглолтоор шийдэгдхээр боллоо.
Цувралын гурав дахь тоглолтод М.Цэнгүүн болон Б.Хүслэн нарын амжилттай болгосон довтолгоогоор Хасын Хүлэгүүд баг онооны тэргүүллийг авч хожил байгуулж цувралыг тэргүүлж эхэлсэн юм. Тус тоглолтын шилдгээр Хасын Хүлэгүүд багийн довтлогч М.Цэнгүүн тодорсон бөгөөд 20 оноо дөрвөн самбар таван оновчтой дамжуулалт гүйцэтгэхдээ торгуулийн шидэлтийг /8-8/ гэсэн 100% шидсэн юм.
Харин цувралын дөрөв дэх тоглолт болох Сэлэнгэ Бодонс баг хожигдох эрхгүй тоглолтыг маш сайн эхлүүлж багийн довтлогч М.Тэмүүжингийн дараалж авсан найман оноо Сэлэнгэ Бодонс багийг хожилд хөтөлж цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн билээ.
Хоёр багийн шийдвэрлэх тав дахь тоглолт нэгдүгээр сарын 6-ны Бямба гарагт 15:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах бөгөөд хожил байгуулсан баг нь Зүүн бүсийн аваргын төлөө шалгарах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.