УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Говийн бүсэд хэн хэн нэр дэвших вэ

Томсгосон тойргийн сонгууль хэрхэн явагдах талаарх зарим нюансыг бид өмнөх бичвэртээ тайлбарласан. Мөн АНМАН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэсийн эрх мэдлийг хэн хэн "атгах" талаарх агуулгыг цувралаар хүргээд буй.

Тэгвэл энэ удаа АН, МАН-аас томсгосон тойрогт нэр дэвшиж болох хүмүүсийн урьдчилсан прогнозыг хүргэж байна.

7 мандат бүхий Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын VII тойрогт хэрхэх вэ

Говийн аймгуудад МАН-аас Б.Дэлгэрсайхан, АН-аас Ажнай Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай гэгдэж буй. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өөрийн хүмүүсээ түүнтэй тохирох замаар хөл шилжүүлнэ гэх агуулга анхаарал татав.

Өмнөговь аймагт АН-ынхан ерөнхийчлөн суларсан агаад АН-ын бүлгийн ажлын албаны Б.Энхмөнх залуу хувилбараар нэрлэгдэж байна.

Мөнхүү Б.Хурцын дэмжлэгээр О.Баасанхүүг тус тойрогт дэвшүүлэх хувилбар АН дотор яригдаж байгаа бол МАН-аас Б.Саранчимэг хотоос шилжиж, АН дахь Б.Наранхүү дүү нь санал хуваахгүйн тул дэвшихгүй байх таамаглал гаргав.

Дундговьд ЕТГ-ын дарга асан Ө.Шижирийн нэр яригдаж байгаа ч жагсаалтад дэслэгдэх хувилбар илүү бодитойг таамаглалдаа тайлбарлаж байна.


Энэ талаарх Прогноз: АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ агуулгыг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zangia zandanbat????
Zangia zandanbat????

Занданбат шалаар нэг юм болно до МАН аа

0400
0400

МАН -ын хулгайчид цухуйхгүй шүү

Зочин
Зочин

МАН АН аль аль нь хэрэггүй дээ! Олон жил Монгол улсыг тонон дээрэмдэж хулгайлсан хөгийн өлөн ханаж цаддаггүй бузарууд!

Зочин
Зочин

АУГАА ИХ САКИНА ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ИРГЭДДЭЭ УЛ МУЛ ГЭЖ ЦОЛ ХАЙРЛАСАН МОНГОЛ ТӨРИЙН ХАТАН ИЖИЙ ХААНА ДЭВШИХИЙН САКИНАГҮЙ ТӨР ГЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙГ САНУУЛЬЯА МАНАЙ БАЯНХОШУУНД ИРҮҮЛЧИХЭЭ БИД УЛААРАА ДЭМЖИЙ АНИАГАА

Холбоотой мэдээ

Back to top button