Нийгэм мэдээ
Монгол хэл, бичгийн босго онооны шалгалтад пүрэв гарагт бүртгэнэ

Монгол, хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэл энэ сарын 25 буюу пүрэв гарагаас эхлэн хийгдэх нь.
Шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд, 10.00-11.40 цагийн хооронд зохион байгуулагдах юм.
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох Элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг авдаг.
Тус шалгалтын босго оноонд хүрсэн сурагчид ЭЕШ өгөх эрхтэй болдог.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xaana burtguulex ve?