Нийгэм мэдээ

"1984" жүжгийн тасалбарыг борлуулж эхэллээ

“Бодол санаандаа гэмт хэрэг үйлдсэн мөчдөө л чи өөртөө цаазын ял оноосон гэсэн үг”.

Жорж Оруэлийн “Мянга есөн зуун наян дөрөв” романд эл өгүүлбэр дүрийн сэтгэлзүйн дотоод зөрчлийг хамгийн оночтойгоор дүгнэдэг. Гол дүрийн Уинстон Смитийн тэмцэл хаана, хэрхэн төгсөх нь бараг л тодорхой болчихсон мэт боловч зохиолч хөгжүүлэлтийн тун чадмагаар өөр зүгт залж орхино. 

“Орфей” театрын хамт олон Жорж Оруэллийн тус романаас сэдвэлсэн постдрамын жүжгээр үзэгчидтэйгээ уулзах болсныг бид өмнө мэдээлсэн билээ. Мягмарнарангийн Батболдын найруулгаар үзэгчдэд хүрэх “Мянга есөн зуун наян дөрөв” жүжиг ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдох юм. 

‌ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА!

Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн.‌

‌Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу? 

 Тасалбарыг: https://ticket.mn/event/1959/

 90025742, 80025742

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button