Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн секси сонсогддог хэлийг тодруулжээ

“Babbel” нэртэй хэл сурах зориулалттай платформ 2017 онд 15 мянган хүнээс саналыг нь асууж дэлхийн хамгийн секси сонсогддог хэлийг тодруулж байсан юм. Тухайн үед олны сонголтоор Франц хэл тодорч байжээ.

"Babbel" платформ

Тэгвэл тус платформ Их Британи, Франц, Испани, Итали, Герман болон АНУ-д оршин суудаг 6 мянган хүнээс аль хэл хамгийн тачаангуй, романтик, хүсэл тэмүүлэлтэй сонсогддог вэ гэж асуусан байна.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх нь Итали хэлийг хамгийн романтик бас секси сонсогддог гэж хариулжээ. “Babbel” платформын багш Ноэл Вольф “Итали хэлд сэтгэл татам болгодог хэд хэдэн хүчин зүйл байж магадгүй. Тус хэлээр ярихад дууны өнгө дээшилж доошилдог нь зарим хүмүүст сэтгэл татам, хөгжим мэт сонгогддог байх” хэмээжээ.

Судалгаанд оролцсон хүмүүс Британи аялгыг хамгийн эрхэмсэг гэсэн бол Герман хэлийг хамгийн захирангуй сонсогддог гэж хариулсан байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button