Нийгэм мэдээ

Цасан шуурганд төөрөхдөө холч ухаанаар амь гарсан 14 настай Г.Бямбацогт хүүг урамшуулна

Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин, 14 настай Г.Бямбацогт хүү 2024.02.11 буюу шинийн 2-ны 16.00 цагт малдаа явж, хоёрдугаар сарын 12-ны өглөөний 11.00 цагт хүртэл 25-35C-ийн хүйтэнд, малаа цасан шуурганд гүйцэлгүй, сураггүй алга болжээ.

Түүнийг Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахаар хичээсэн боловч Асгат сумын онцгой байдлын албан хаагчид тухайн газарт очиж эрэн хайх ажиллагаанд оролцсон байна.

Завхан аймгийн Хойд сумдаар зам харгуй хаасан цас зуд ихтэй тул Сонгино сумын ОБ-ын албан хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана , Тэс сумын ОБГ-ын албан хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна. Г.Бямбацогт хүү шуурганд малтай туугдаад шөнө болтол явжээ.

Түүний дээл шуурганд норсон мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байжээ. Шөнө дөл болж даарахад хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацжээ. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажууд байлгасан. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эвэрээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ.

Ар гэрийнхэн, ОБГ-ын албан хаагчид морь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй даарч байжээ.Холч хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аврах төдийгүй нэг ч малын гарзгүй бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болов.

Эх сурвалж: Ж.Дуламсүрэн

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mungun shagnal uguuch. Naad tumruur yadag um be

иргэн
иргэн
Reply to  Зочин

ингэж тэнэгтэж шагнал энэ тэрийг ийм нөхцөлд өгдөг нь буруу, малд хүүгээ осго гээд явуулдаг эцэг эхийг нь тэгээд яахав, хүйтэн, цастай, шуургатай байгааг харсаар мэдсээр байж санаатайгаар хүүгээ хөлдөөх гээд явуулсан эцэг эхэд нь харин эрүүгийн хэрэг үүсгэх ёстой юм биш үү??

Зочин
Зочин

Уншаад уйлчлаа

Зочин
Зочин

Амьтад ухаантай.

Зочинхөдөөний хүн
Зочинхөдөөний хүн

Ухаантай хүү

Maшq
Maшq

Ямар мундаг хүү вэ баяр хүргэе

Зочин
Зочин

MУЗН гэж байдаг юм уу? Гаднаас маш их хандив тусламж ирдэгийг яаж зарцуулдаг вэ??!! Одоо малчдад тусламж их хэрэгтэй байна даа!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Хөдөөний хүүхдүүд ийм сүрхий хэрсүү шүү

Зочин
Зочин

Юуных нь шагнал вэ бас албатай юм шиг хэнэггүйтэж төөрч өчнөөн олон хүний ажилыг үрж стрестүүлсэн байхад хөхүүлэн дэмждэг нь юу вэ буруу жишиг тогтоно доо МУЗН амьд байсан юмуу эцэг эхэд нь хариуцлага тооц анхааруулга өгөөд байхад сөрөөд байдаг хэнэггүй новшнууд вэ

Н.Батболд
Н.Батболд

Эр хүн дээ хө! Хөдөө малчидад ийм хүнд нөхцөлд үргэлж бие дээ заавал авч явах амь эрсдэл авралын цогц -бүрдлийг улсаас баталж өгөх хэрэгтэй юм. Үүнд 24-72 цагт дулаанаа барих бээлий, байршил зааж өгдөг гар утас-цаг, гар чийдэн, хүнсний нөөц г.и. эдюмс байдаг (гадаадын цэргийн ийм багц мэт).
Аймаг сумын дарга нар энэ ажлыг биечлэн хариуцсан байх естой. Ийм хэрэгсэл одоогийн техникийн хөгжил дэвшлийн үед шийдлээ олсон асуудалдаа. Бид хэзээ хүнээ бодсон бодлого хэрэгжүүлэх юм бэ. Хулгайч нараа!?

Зочин
Зочин

Мундаг сайн хүү байна! Буян заяа нь тэгширч явах болтугай!

zochin
zochin

14 nastai xuugiin eej aav xuchirxiilegch xumuus baina daa

Зочин
Зочин

Эцэг эхэд нь шийтгал өг

Холбоотой мэдээ

Back to top button