Нийгэм мэдээ

Сагсан бөмбөгийн АШТ: Монголын шигшээ багийн тоглолтын тасалбар 3 цагийн дотор дууслаа

Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголоын эрэгтэй шигшээ баг өрсөлдөнө.

Энэ хүрээнд, манай шигшээ баг хоёрдугаар сарын 22-нд БНХАУ, 25-нд Гуамын багтай тоглох хуваарь гарсан.

Гуамын багтай тоглох 25-ны тоглолт 15.00 цагаас UG Arena цогцолборт болох юм.

Тэгвэл тус тоглолтын тасалбар худалдаанд гарснаас хойш гурван цагийн дотор борлуулагдан дууслаа. Энэ нь Монголын спортын түүхэн дэх рекорд юм байна.

Тасалбарыг Shoppy.mn сайтаар дамжуулан, суудлаас хамаарч 59 мянгаас 400 мянган төгрөгийн үнэтэй худалдаалсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button