Нийгэм мэдээ

Урд шөнө Ховдын Үенч суманд хамгийн их цас оржээ

Энэ амралтын өдрүүдэд буюу 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 мм цас оржээ.

Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч 17.0 мм, Алтай 16.0 мм, Байтаг 14.0 мм, Баян-Өлгийн Булган 9.0мм, Увсын Түргэнд 6.0 см, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилинд 4.0-4.8 мм, бусад нутгаар 0.0-3.5 мм цас орсон байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Togoo: Увсын Түргэнд хамгийн их цас (16 см) оржээ гэж ойлгов. Энэ мэдээг бичсэн хүн ядаж мм, см-ийг ялгадаг баймаар юм. Үенчид 1 см 7 мм цас гэдэг чинь хуруу өнгөрүү л цас байна ...

малчин
малчин

EGUUR САЙТАА мм см хоёрын их багыг мэдэхгүй мэдээ бичигчдээ ажлаас нь халаач Цаг агаарын мэдээ байдлыг худлаа бичиж хүмүүсийг төөрөгдүүлдэг болиоч

Зочин
Зочин

Хамаагүй ч дураараа бичиж болохгүй шүү. Энэ чинь шинжлэх ухаан. Манайхан шууд цасны зузаан гэж ойлгоод байна. Унасан цасыг хайлуулж ус болгоод өндрийн хэмжээг мм-р гаргасан.

Уулын өвгөн
Уулын өвгөн
Reply to  Зочин

Харин тийм ээ 21-р зууныханы боловсролын түвшин ч ингээд харуусалтай харагдах юм.орсон тундасыг мм-р хэмжинэ цасны зузааныг см-р хэмждэг.Энэ сэтгүүлчдийн бөндгөрийн мэдлэг гэж арай ч дээ бүүр өмнөөс нь ичих болох юм даа ёстой тавилан гэж бас л хойшоо татсан үг ч цаашаа жавхлантайгаа далд ормоор л ийм л хэмжээнд залуу үе маань орж тэдний буруу ч гэж юу бх вэ.Иймд бдалд хүргэсэн нийгмийн гажууд тогтолцоо л үүний эх булаг нь ардчилал бус анархизмд аваачсан барууны үзэл суртлын уяаны ноход шүү дээ.Одоо л их өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхлэсэн бузар булайг арчин хийсгэх ариун тунгалаг агаар авчирах нь эргэлзээгүй энэ салхи монгол орныг ард түмнийг туйлдуулсан хуурамч ардчилалыг бут ниргэх болтугай

Зочин
Зочин

Энийг ямар зузаан цас гэдгийм юм үзээгүй малнууд наана чинь Шинжан-Алтайд 2м түүнээс дээш бна . бас Казакстаны Мактарал г м. зөндөа бна ш дээ .

Ганаа
Ганаа

Хэхэ. Танай мэдээлэл бас л худал бололтой. Бас цалингийн дундажийг 2сая 500 гэж бичсэн байсан. Тооны ойлголт 0.

Холбоотой мэдээ

Back to top button