Нийгэм мэдээ

Цасан нурангид дарагдсан 24 настай залуугийн цогцсыг тав хоногийн дараа оллоо

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт 4 метрийн гүнээс оллоо.

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 50 орчим алба хаагч, 2 эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон юм.

Талийгаачийг өнгөрсөн долоо хоногоос хойш эрэн хайсан. Өнөөдөр эрэн хайх ажиллагааны тав дахь өдөр байв.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өдий хугацаанд амьд байхгүй ээ гэж хэлээ биздээ

Холбоотой мэдээ

Back to top button