Нийгэм мэдээ

Өчигдөр төөрсөн, сураггүй болсон нийт 42 хүнийг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн хоногт буюу хоёрдугаар сарын 17-нд Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумын нутгаар 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. 

Тодруулбал

  • Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг
  • Баян-Өлгий аймгийн Булган
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр
  • Дорнод аймгийн Чойбалсан
  • Өмнөговь аймгийн Ханхонгор
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр
  • Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсон дуудлага бүртгэгдэв. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 39 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгуудад нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгдэж, 230 хүний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Манай малчид зарлаад сануулаад байхад юунд хол бэлчээгээд иим их зардал төвөг учруулдаг юм бэ эргүү юмнууд чинь

Холбоотой мэдээ

Back to top button