Булган аймгийн эмнэлэг талийгаачдын цогцсыг сольж, ар гэрийнхэн нь андуурч оршуулжээ

Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачдын цогцсыг ар гэрт нь сольж өгч явуулж, хариуцлага алдсан явдал болжээ.
Тодруулбал, саяхан аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнууд цогцос хадгалах газраас лхагва, баасан гарагт хөдөөлүүлэх байсан цогцсыг андуурч явуулсан байна. Ингээд лхагва гарагийг оршуулга болж ар гэрийнхэн нь салах ёс гүйцэтгэн оршуулгын ажил дуусчээ.
Харин баасан гарагт тухайн айл бурхан болоочоо хөдөөлүүлэхээр иртэл шарил нь олдоогүй. Асууж нягтлаад үзэхэд энэ айлын бурхан болоочийг лхагва гарагт өөр гэр бүл аваачаад аль хэдийн хөдөөлүүлсэн байжээ. Талийгаачийнх нь оронд лхагва гарагт шарил авч явж, оршуулах ёслол хийсэн айлын бурхан болоочийн цогцос үлдсэн байжээ.
Лам хуврагаар явж, бурхан болоочдоо ёс заншлын дагуу эцсийн замд нь үдэх ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа гэв. Булган аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдоход "Хуралтай байна" гэсэн хариу өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлсээр аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, холбогдох хэлтэс нэгжүүд хуралдаж, хариуцлага алдсан ажилтнууддаа арга хэмжээ авах талаар ярилцаж байгаа гэлээ.
Монголчуудын хувьд бурхан болоочоо эцсийн замд үдэх нь маш нарийн дэг жаягтай, шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй холбоотойгоор хийдэг зан үйл билээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(Хур�##�тай байна), (Чиглэл өгсөн),(Ш�##�гаж байна)= Хүнд сурт�##�
бичсэн зүйлээ найрууллагын хувьд эргэж харж байгаач ойлгох юм л �##�га
Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой гэж зүгээр ч нэг хэлчихсэн үг биш шүү, туршлагаар тодорсон үг юм.
Тэгээд одоо яах гэд бган будилчлаа одоо зодолдуулаху
Анхдагчдын өлгий нутаг минээ. Энэ асуудлаар бас л анхдагч ... Арай ч дээ
Хариуцлага л а-лдаж л дээ. Моргчин л биз дээ. Өөр хэн байхав. Согтуу л байгаа биз. Бид нэг их юм үзээгүй, зовж зүдрээгүй ард түмэн болохоор айхтар их мухар сүсэгтэй, тэрнийгээ дагасан хүнд сурт�##� ихтэй. Уг нь ч ялгаа юу байхав дээ. Адилхан л бүгдээрээ мөнх бусыг үзүүлнэ шүү дээ. Амьгүй биет л болцгооно. Сэжиглээд байх юм юу байхав.