2.3 сая захиалагчтай ютүбер эмэгтэй хүүхдүүдээ хүчирхийлсэн хэргээр хорих ял сонслоо

Youtube дээр “8 Passengers” нэртэй 2.3 сая захиалагчтай гэр бүлийн влогийн суваг хөтөлдөг байсан Рүби Фрэнк хүүхдүүдээ хүчирхийлсэн хэргээр шоронд хоригдох ял сонссон байна. Мягмар гарагт /2024.02.20/ болсон шүүх хурлаар түүнд дөрвөн удаа 1-ээс 15 жил хорих ял оноожээ.
Зургаан хүүхдийн ээж болох Фрэнкээс гадна түүний бизнес хамтрагч Жоди Хилдебрандт мөн дөрвөн удаа 1-ээс 15 жил хорих ял сонссон байна. Тэд дөрвөн ялаа дараалан эдлэх юм.
Шүүх хурал болсон Юта мужийн хуулийн дагуу дараалан ялыг эдлүүлэх дээд хугацаа нь 30 жил байдаг. Одоо тус мужийн Өршөөл болон батлан даалтын зөвлөл тэдэнд хэдэн жилийн ял эдлүүлэхийг шийднэ.
Хурлын үеэр Фрэнк хүүхдүүдээсээ уучлал гуйхдаа “Би харангуйг гэрэл, бурууг зөв гэж бодож байж. Би та нарын төлөө юуг ч хийнэ. Би та нараас сайн сайхан, аюулгүй байдлыг булааж ээ” гэсэн байна.
2023 оны наймдугаар сард цагдаагийн алба хаагчид Фрэнкийн хүүхдүүдийн нэг нь ил шархтай, амыг нь скочоор наасан, эцэж турсан байдалтай олсны дараа тэднийг баривчилжээ. Фрэнк болон Хилденбрандт хоёр дөрвөн удаа хүүхдийн хүчирхийлэл хоёрдугаар зэргээр үйлдсэн хэргээ хүлээсэн юм.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дөрвөн удаа 1-ээс 15 жил хорих ял сонссон байна. Тэд дөрвөн ялаа дара�##�ан эдлэх юм.
Шүүх хур�##� болсон Юта мужийн хуулийн дагуу дара�##�ан ялыг эдлүүлэх дээд хугацаа нь 30 жил байдаг гэдэг
гэж одоо юу гэсэн үг вэ ямар ч ойлгомжгүй бичдэг юм бэ дээ
Yu n oilgomjgvi baigaag oilgohgv l bna 4udaa 15 jiliin yliig daraallan edlene gewel 60 jil horigdnoo l gesen vg ym bishvv 4 zvileer yllagdsan ym shg bna bodwol tuhain nutgiihaa huuliar ehnii 15 jildee neg zvil angiar l shiitgvvldeg bololtoi. Neg zvil angi deer yl ogch boloh hugatsaa n 30 jil bdg l gej bna . yu n tiim ih stressdeh hemjeenii hvn oilgoj ydaad bhaar bgaan
ӨӨ ЯАСАН БУЗАР ӨЛӨГЧИН БЭ? НААШ НЬ ЯВУУЛЧИХАА ЭНД ЗОХИЦУУЛЬЯА
Orchuulgiin nairuulga gj tui ch alga shuud translate gustsaan