"Бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас осгоод байна"

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөдөө аж ахуйн их сургуулийн багш н.Бямба малчдад зөвлөгөө өгөв. Тэрбээр, "Зудын суурь ойлголт нь тэжээлийн дутагдал. Өвлийн улиралд монгол мал -20 градусын хүйтэд биеийн ердийн дулаанаа хадгалаад байх боломжтой. Агаарын хэм -20 градусаас нэмэгдээд ирэхээр хоол, тэжээлийн байдал хоёр хувиар нэмэгддэг.
Эсрэгээрээ манай улс байгалийн бэлчээрээс 95 хувийн хамааралтай. Байгалийн бэлчээр нь зуны бэлчээрээсээ өвлийн улиралд ургацын хувьд гурав дахин, тэжээллэг чанарын хувьд мөн гурав дахин буурчихдаг. Ингээд ирэхээр хүйтэн талаасаа ч тэжээлийн олдоц талаасаа ч хоёроос гурав дахин ачаалал малд учруулж байна гэсэн үг. Мөн ямар ч салхигүй үед тэжээл нь дутагдаад ирдэг. Тэгэхээр нэг ёсондоо бэлчээр малын энергийн хэрэгцээг хангахгүй учраас мал осгоод байна. Тиймээс үүнийг хангахын тулд заавал нэмэлт тэжээл шаардлагатай болно.
Онцгой байдлын газраас малчдад улаан буудай явуулсан. Энэ улаан буудайг зөв өгөхгүй бол малдаа эрсдэл учруулдаг. Бүхлээр нь өгчихвөл шингэхгүй ба мал хальсыг нь задалж чаддаггүй. Буцаад баасаар нь гараад ирнэ. Тиймээс механик боловсруулалт хийх буталж өгөх ёстой" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.