Нийгэм мэдээ

ТЦА-ны даргыг чөлөөлөх шийдвэр албажаагүй, үүргээ гүйцэтгэж байна

Тээврийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргасан. Өнөөдрийн байдлаар уг шийдвэр албажаагүй, ТЦА-ны дарга албаа үргэлжлүүлэн хашиж байна.

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хоёр чиглэлд түр зохицуулалт хийж туршсан.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулсан.

Гэвч "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр /2024.03.13/ танилцуулсан юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Золиг
Золиг

Үүрэг гүйцэтгэсэн Оюутболдыг ажлаас халах ямарч үндэслэл байхгүй. Албан тушаалд нь өлөнтсөн новшнууд сарвуугаа тат!

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Юмыг үзэж нягталж болох болохгүйг нь үзэж байж голыг нь олно шүүдээ сайн байна залуу дарга туршиж үзэж байна ажмл хииж байна юун халах солих дэмиирээд байцгаа та нар зоригтой л үзэж байна шүүдээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ажил хииж арга чарга хайц яваа хүнииг бүү хэмлээд бай муу мануухайнууд аа юун халах юм болоод явчих ваа тиим юм юу байдаг юм дуугүй суугаал тэгэгтээл түгжрээд л байхуу

Зочин
Зочин

ОЮУТБОЛД ГЭДЭГ ЭНЭ НӨХРИЙГ ХАЛАХ ХЭРЭГГҮЙ БИ ЧАМД ОНЦГОЙ ЭРХ ОЛГОЁ ДАХИАД БҮХ ЗАМАА ЗОХИЦУУЛ НЭГ МАШИНЫГ ДОЛОО ХОНОГТ ГАНЦ ГАРГАДАГ БОЛЧИХОО ТЭГВЭЛ АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭНЭЭ

Иргэн
Иргэн

Мэргэжлийн хүн ажиллуулсан дээр байх замын хөдөлгөөний урсгал саадгүй урсаж л байвал сүржигнэх хэрэггүй дээ Хамгийн гол нь замын хөдөлгөөний соёл сахилга бат л чухал юм.

Зочин
Зочин

Нэг замын хөдөлгөөн тийм сайд, нийслэлийн дарга нь оролцох зүйл байдаг юм байх даа

Багш
Багш

Зоригийг нь мохоолоо доо.

Зочин
Зочин

Ямар ч байсан төр засгийн бодлоготой ижил үүрэгт ажилдаа санаачилгатай ажилласан л гэж иргэн би бодож байна. Шинэлэг зүйл хийсэн бол юун халах, харин ч дэмжих нь зүйтэй байхаа.

Зочин
Зочин

Сайд үүрэгдлээ болоо бишүү

Зочин
Зочин

Энэ хотыг балгас болгосон газрын наймаааны авилгачдын хашиж барьсан замын түгжрэлийг чинь л онгойлгох гэж янз бүрээр үзэж байна.Хичээж байгаа хүнийг биш, газрыг баруун солгойгүй тамга дарж хармаа хотоо түнтийлгэсэн мангасууддаа хариуцлаг тооц!!

зсчин
зсчин

Иргэдийнхээ тав тухыг алдагдуулж хөхөө өвлийн хүйтэнд нийтийн тээврийн үйл ажиллагааг бусигуулсан Нямбаатартаа арга хэмжээ аваач

Зочин
Зочин

ЦАГДАА ХАРИУЦСАН САЙДАА ГӨЛӨӨГ ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button