Нийгэм мэдээ

Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр саатуулагдсан хамба З.Санждорж гэж хэн бэ

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждоржийг ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулж. Учрыг тодруулбал, түүнийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд

  • Харилцаа холбоо тогтоосон
  • Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
  • Гадны төлөөний этгээдтэй уулздаг

гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагынхны хараанд аль хэдийн өртсөн байжээ.

З.Санждоржийг баривчлах үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлдэг хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг мөн барьсан бөгөөд эдгээр дөрвөн хүн хоорондоо хамсаатан, эсвэл тус тусдаа шалгагдаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

-Хамба З.Санждорж гэж хэн бэ?-

  • 1996 онд Их хүрээ хийдийг байгуулсан.Улмаар өргөтгөж “Шар ордон” гэж нэрлэсэн.
  • 2008 онд “Монголын бурхан шашинтны шинэ төв” хэмээх шашны байгууллагыг байгуулж, Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цаазыг үндэслэн шашны шинэчлэлийг хийх зорилготой хэмээн танилцуулсан.
  • 2017 онд эмэгтэй хүний биед удаа дараа халдсан гэх гомдол мэдээллээр шалгагдаж байсан
  • 2022 онд Хамба Номун Хан Д.Чойжамцад улсын хэмжээнд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийд, лам нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулахыг шаардсан бичиг хүргүүлсэн
  • 2023 онд "1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчхөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз. Хэрэв ийм бол 2016 онд XIV Далай ламыг шал дэмий урин авчирч, X Богдын хойд дүр тодруулсан гэх худал, хуурмаг явдалд итгэн сүжиглэх шаардлагагүй" гэж мэдээлэл хийсэн.

Түүнтэй холбоотой мэдээллийг шүүж харахад бурхны шашны номонд хэдий үеэс хэрхэн суралцсан тодорхой биш. Шашны дээд сургуулиас хөөгдсөн гэх илэрцүүд гарч ирж байгаа. Түүнчлэн ажил, албан тушаалтай холбоотой хайлтаар хамба номун гэвш Д.Чойжамц хамбатай үл нийцтэйг илчлэх агуулгууд дийлэнх нь байна.

Нэмж тэмдэглэхэд, Монголын бурхан шашны тэргүүн хамба лам нар Хятадаас тодруулсан Ванчинбогдынх, Далай ламынх гэж хоёр хуваагддаг бөгөөд З.Санждорж хамба бол Ванчинбогдод мөргөж, сүсэглэдэг ламтан ажээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-04 09:41

Хулан матаж илчилчихэв үү

Зочин
Зочин
2024-04-04 09:52

Энэ муу лам яах вэ? Өнөөх гайх�##� Женко, 10% Даваасүрэн нарыг хэзээ барих юм бэ??!!

Зочин
Зочин
2024-04-04 12:48

Гандангаас хулгай хийсэн хулгайч

Зочин
Зочин
2024-04-04 17:04

Zochin сэтгүүлчид бас байгаа л байх хятадын гар хөл болсон

Зочин
Зочин
2024-04-04 20:08

За энд бас л тэнцвэргүй нэг та-лыг барьсан нийтлэл явж байна даа. Бид соц эриний үе шиг нэг та-лдаа гарч хуйлраад хэн нэгнийг муу муухайгийн үүр болгон нийтээрээ дэвслэх бүр зөнтэй болчихжээ. Энэ тун олхиогүй зүйл дээ. Энэ хүний та-лаарх гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд бүгд няцаагдсан. Эмэгтэй хүнтэй зүй бус харилцах биш, хүн л юм болсон хойно ойр дотно бүсгүй хүнтэй харилцаатай байгаад нөгөөх нь эсрэг та-лынханд нь мөнгөнөөс болж урваж өөрийг нь хүчиндсэн болгон мэдүүлэг өгсөн болж таарсан. А-лбан ёсны диплом, гэвшийн гэрчилгээтэй байсан. 2 нөхцөл байгаа. 1-рт эрх баригч намын идэвхтэй гишүүний ач хүү нь Х богдын хойд дүрд 100,000 хүүхэдтэй өрсөлдөн ялсан явда-л. 2-рт Монголд Ха-лхын Жавзандамбын хойд дүрийг тодруулахтай холбогдуулан өмнөд хөршийн зүгээс болгоомжилсон, түүнд нөлөөлөх гэсэн хандлагуудад оролцсон, байр сууриа илэрхийлсэн хүн бүрийг эх орноосоо урвагч хэмээн зарлаж барьж хорих явда-л гарч эхэлсэн. Өнөөдөр Монгол улс нь бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн. 2-рт Монгол улс нь улс төрийн ардчилсан дэглэмийг тууштай баримтлах болсон учир иргэн хүн а-ливаа хууль ёсны хүрээнд зөвшөөрөгдсөн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэлтэй болсон. За гэтэл төр ба шашны харилцааны асуудлыг үндсэн хуульд шашин нь төрөө дээдлэж, төр нь шашнаа хүндэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энд ямар ч гарц гарга-лгаа, чиг үүрэг, зохицуула-лт байхгүй. Дээдлэнэ гэж юу юм, хүндэтгэнэ гэдэг нь үйл ажиллагааны яг ямар хэм хэмжээ эрэмбэ дарааг илэрхийлэх тухай тодорхойлсон заа-лт огт байхгүй. Эндээс би лав шашин нь төрийн эрх ашгийг зөрчиж болохгүй, төр нь шашны хэрэгт оролцохгүй гэсэн ерөнхий утгыг ойлгоод байгаа юм. Гэтэл өнөөдөр Х богдыг тодруулах асууда-л нь төрийн хатуу хяна-лт, гүнзгий оролцооноос хамаарсан зүйл болчихоод байгаа юм. Дахиад Эрх баригч нам сонгууль, нийтийн сурта-лчилгаанд шашныг ашиглаж болохгүй гэсэн хуулийн заа-лтыг өөрөө зөрчсөн болж таарч байгаа юм. Энд бид хуулийн өмнө Эрх баригч нам ба Санждорж тэргүүтэй урвагчид эсвэл Чойжамц ба Санждорж гэсэн версүүдийг зэрэгцүүлж үзвэл зохино. Анхны тохиолд эх орноосоо урвана гэдэг нь хэний хувьд яригдах зүйл юм бэ? Үүнийг тодорхой болгох ёстой. Би хувьдаа хэн нь хууль зөрчсөн бэ гэдэг асуултыг л тавимаар байгаа юм. 2-р версид ч мөн л хэн нь хууль зөрчсөнийг гаргаж тавих ёстой. Одоо мэдэгдээд буй фактаар Чойжамц гэдэг хүн маш олон т�##�аар хууль зөрчсөн байх үндэслэл нэгэнт тогтоогдоод байгаа юм. Эцсийн эцэст Санждорж гэдэг бол шашны нэгэн хувийн байгууллагын төлөөлөгч л юм шүү дээ.

Jariga.mn
Jariga.mn
2024-04-04 23:12

Хууль хян�##�тын байгууллага Ш�##�гаж тогтоогоогүй явд�##�д өмнөөс нь ш�##�гаж тогтоодог шүүн таслан шийдвэр гаргадаг байдлаа Сайтууд боливол дээр шүү ялангуяа Зариг.мн Нэгүүн.мн Д�##�д Хүн ТББ гэх Сайт бол Нийгмийг т�##�цуулах хаг�##�ган бутаргах ажилгааг идэвхтэй явуулж байна.Жич:Энэ тусгай �##�баны дайчлан баривчлах ажилгаанд хөндлөнгийн хэн нэг хуулийн этгээд буюу нийтэд мэдэгдсэн олны танил гэх насанд хүрээгүй иргэний нэрийг хамаатуулж бичиж болохгүй(хамаар�##�гүй).

Холбоотой мэдээ

Back to top button