УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | "Элэгний В вирусийн эм 15 биш 45 мянган төгрөгийн үнэтэй"

Эмийн үнэ, чанарын асуудлаарх нээлттэй мэдээллийг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдрийн /2024.04.16/ нэгдсэн мэдээллийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Элэгний В, Д вирустэй иргэн өчигдөр надад мэдээлэл өгч байсан. Өмнө нь Энтекавир гэдэг эмийг 15,000 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороод 45,000 төгрөг болсон. Энэ асуудалд аудит дүгнэлт хийж болох уу?

Дэд сайд С.Энхболд "Даатгалынхнаас асуухад зах зээлд 15,000 биш 45,000 төгрөгөөр зарагддаг гэсэн. Энтекавир эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энтекавир бол В вирусийн эсрэг эм. Хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. Ямарваа нэг юмыг ярихдаа эх сурвалжтай, бодитой нотолгоонд суурилж ярих ёстой" гэлээ.


-"Ковид-19"-ийн үед авсан 9.1 тэрбумын эмний хугацаа дууссан-

"11.3 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл устгалд орохоор хүлээгдэж байна. Үүний 9.1 тэрбум төгрөгийн эм нь ковидын үед худалдан авч хугацаа нь дууссан эм байна" гэж мэдээлэгдэв.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-АТГ: Эрүүл мэндийн цус ойртсон салбар гэдгийг удаа дараа гаргаж ирсэн-

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Эрүүл мэндийн яамны удирдлагын 110 хүнээс 87 нь эмийн салбартай хамааралтай гэж байна. Аалзны тор шиг санагдаж байна. Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсож байгаа хүмүүст зориуулсан хууль эрхзүйн орчин байхгүй юм уу. Хамааралтай хүмүүсийг байлгахгүй байх нь АТГ-ын ажил биш юм уу?

АТГ-ын комиссар н.Шинэбаяр: Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийн дагуу албан тушаалтнууд гурван удаа мэдүүлэг өгдөг. Шинээр албан тушаалтнуудыг томилохдоо манайхаас мэдээлэл авахгүйгээр томилдог тохиолдлууд бий. Энэ тохиолдолд манайх илрүүлж, шаардлагаа тавьдаг. Эрүүл мэндийн салбар авлигад өртөх өндөр эрсдэлтэй. Шинжээч нарын дүгнэлт манайхаас өмнө шалгалт хийгээд гаргаж байсан мэдээллээс хамаарлын хувьд өндөр байна. Мэдээллийг авч шалгаж үзье. Цус ойртсон салбар гэдгийг АТГ удаа дараагийн шалгалтаараа гаргаж ирж байсан.


Ж.Чинбүрэн: “Намайг гүжирдлээ. Чи яасан том юм" гэсэн мессэж ирж байна

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг шигджээ. Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой юм биш үү гэсэн дүгнэлтийг хийж байна.  Миний гар утсанд “Намайг гүжирдлээ. Чамайг шүүхэд өгнө. Чи яасан том юм“ гэсэн мессэж ирж байна. Эндээс бид айж ичихгүй. Хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн мэдээллээ хууль хүчний байгууллагад өгч бодитой байдлыг тодорхойлуулна. Энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг өөрөө том асуудал" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.00 цаг

"Т.Мөнхсайхан, Н.Номтойбаяр нарын хамааралтай компаниуд гарч ирж байна"

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Манай улсын эмийн зах зээлд аалзны тор үүрлэчихсэн, "мафижсан" гэж хэлээд загнуулж байсан. Бодит байдал яг л энэ байгаа байхгүй юу. Та нар сая харсан байна. ЭМЯ, ЭМДЕГ, хүний эмийн газар, Эм эмнэлгийн хэрэгслрийн газар, гааль, ЭМДҮЗ, аймгуудын эмнэлгийн дарга нар бүгд эм худалдаалдаг компаниудтай. Бодит байдал яг л ийм байгаа л даа. Хамаарлуудыг манай шинжээч нар сайн гаргаад тавьчихвал.

"Лондон лүүк" ХХК дээр ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан, Хүний эмийн зөвлөлийн гишүүн Д.Гантуяа гэхчилэн гурван хүний хамаарал гарч ирж байна.

Мөн МСМ групп ХХК-ийн хамаарлууд гэхээр ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын гурван хүний хамаарал гарч ирж байна.

Надад эдгээр нь ямар хамааралтайг тайлбарлаад өгөөч" хэмээлээ.

Шинжээч: Хамаарал бүхий этгээд гэдэг ангилалаар ялгаж байгаа. Хянан шалгах ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан бус, эм ханган нийлүүлэх байгууллага нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд хамааралтай байдгийг л гаргасан. Тухайн этгээдүүд ямар аж ахуй нэгжээрээ, хэрхэн холбогдож байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Бидний эмийн үнэ өсөөд байгаагийн шалтгаан энэ байна. Ахмадууд тэтгэврийнхээ гуравны нэгийг чанаргүй эмэнд тавиад туучихдаг. Гэвч эдгэдэггүй. Хянадаг, шалгадаг хүмүүс энэ дотор орчихжээ. Сайдаасаа эхлээд л. Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шинжээч нараас мэдээлэл аваад энэ асуудлыг шалгах ёстой. Бид энд цаг нөгцөөх гэж сууж байгаа биш. Эндээс яман нэгэн үр дүн гарах ёстой. Хэрэглэж байгаа эмийн чанар, үнэ, өөрсдөдөө давуу байдал олгож уу гэдгийг хармаар байна.


НЭМЭЛТ: 10.40 цаг

Танилц: ЭМЯ-ныхны эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүд

Эм ханган нийлүүлэх байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэнэ гэж хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцоллоо.

Шинжээчийн мэдээлэлд: Эмийн үйлдвэр болон Эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөлтэй 2645 хуулийн этгээд байна.

Эрүүл мэндийн салбарын албан тушаалнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжийг зарлалаа.  Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтнаас 97 буюу 88.1 хувь нь хамаарал бүхий компанитай байна.

  1. Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа Тахилтын овоо ХХК-тай
  2. ЭМЯ Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул “Эс Би Ди фарм” ХХК
  3. ЭМЯ НЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа “Баршим” ХХК-тай
  4. ЭМЯ Ц.Балдандугар БАСА ХХК-тай
  5. ЭМЯ Б.Буянтогтох “Монсан медикал сервис” ХХК-тай
  6. ЭМЯ ТНБД асан Б.Бямбадорж “Космотек монгол” ХХК-тай
  7. ЭМЯ Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа “Жикүжи” ХХК-тай
  8. ЭМЯ Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Д.Золзаяа “Интернейшнл медикал сентер” ХХК-тай
  9. ЭМЯ Олон нийттэй харилцах, тандалт, уурхай удирдлагын хэлтмийн дарга Д.Нарангэрэл “Монос-Улаанбаатар”
  10. ЭМЯ Лувсанцэрэнгийн Дашравдан “Арсорогзон” ХХК-тай
  11. ЭМЯ Төрийн Захиргааны Удирдлагын Газрын хуулийн хэлтэс  Лувсандоржийн Дашравдан “Номгон гэгээн фарм” ХХК-тай
  12. ЭМЯ Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “Альфа инжиниринг инвест” ХХК-тай
  13. ЭМЯ Г.Навчаа “Нэкст женерейшн хелп” ХХК-тай
  14. ЭМЯ Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн “Фореверрийч” ХХК-тай
  15. ЭМЯ Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа МИССДИ ХХК-тай
  16. ЭМЯ-ны дэд сайд С.Энхболд “Мөнхийн тун" ХХК-тай
  17. ЭМДҮЗ-ийн гишүүн асан Д.Дэмбэрэл “Түмэн-Очир” ХХК-тай
  18. ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал МСМ групп ХХК-тай

гэхчилэн танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

Эмийн үнэ, чанарын асуудлаарх нээлттэй мэдээллийг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр /2024 оны 4 дүгээр сарын 16/ дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Эмийн үнэ ба шалтгаан нөхцөл ерөнхий сэдвийн хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл,
  • эмийн үнийн мэдээллийн ил тод байдал болон өнөөгийн нөхцөл байдал,
  • чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал зэрэг сэдвээр

Эхний өдрийн сонсголын Нэг дороос | Иргэд: Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариа яагаад шахаад байдаг юм бэ мэдээлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 13:37

Шашин төр хоёрыг с�##�гасан шиг төрийн �##�ба, хувийн бизнес хоёрыг с�##�гах хэрэгтэй юм байна. Хэцүү боловч үүнээс өөр арга зам �##�га. Энэ ашиг сонирхолын зөрчил, хээль хахууль дийлдэхгүй юм байна. Төрийн �##�баны ц�##�ин хангамжийг нэмээд хувийн бизнес эрхлэхийг нь насан туршид нь гэр бүлээр нь хаахаас өөр арга �##�гаа

Зочин
Зочин
4 сар 18, 2024 13:37
Reply to  Зочин

МАН 8жил засагл�##� хугацаанд өсөөгүй бараа бүтээгдэхүүн , в�##�ют гэж �##�га.байна. Тэд үнэмлэхүй олноор засаглахдаа идээгүй сан , банк , нүүрс , гэж бас �##�га.Бүхнийг ЖДҮХС г зохион байгуул�##�ттай иддэг шиг бүхнийг МАФИ болгожээ. ЭМЯны ихэнх дарга нар ЭМЭЭР , ЭТТ дарга нүүрсээр , Э/З хөгжлийн сайд газраар гээд маш олон МАФИЙН бүлэглэлийг МАН 8 жилд зохион байгуулж чадсан байна .Харин хийсэн ажил нь 204 км дуусаагүй зам л байна .

ЗочинД.Тунгалаг
ЗочинД.Тунгалаг
4 сар 16, 2024 13:44

Сайн илчлж,нухацтай арга хэмжээ авах ёстой.Зүүн өмэөд Азийн эм уул нь 3-хан сөяуулаа Монгол улс хэрэглэх шаардлагагүй юм.

Занасүх
Занасүх
4 сар 16, 2024 14:17

.. ямар ч хэрэг �##�га хүчгүй хур�##� болж байна бүгд л өөрсөдийгөө өмөөрөөд. ЖАРГАЛМАА .Оюунчимэг гишүүн 2 маш зөв асуулт тавихаар ямар ч олигтой хариулт �##�га хариултаа тоож байгаа ч юм �##�га.АТГ ийн юуны дарга гэнэ үү хүн нь
олигтой хариу �##�га мэдэж байгаа ч юм �##�га хэдэн будилаад.бүлтэгнээд биеийн хэлэмжээрээ харуулаад байх шиг.

Зочин
Зочин
4 сар 16, 2024 14:42

Чинбүрэн сайн байна. Зоригтой ажиллах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 16, 2024 15:00

ёстой нэг а�##�зны тор юм даа, наад а�##�знууддаа ёстой нэг Путин шиг "тусгай ажиллагаа " явуулж цэвэрлээч ... яасан ханаж цаддаггүй шун�##� байнаа fuck

Зочин
Зочин
4 сар 16, 2024 15:08

Ерөнхий сайдаа энэ төрийн �##�банд ажилладаг хирнээ хувьдаа эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сантай нөхдийг АТГ-т өнч �##�бан туша�##�аас нь чөлөөлөх хэрэгтэй.

halinjav
halinjav
4 сар 16, 2024 16:26

manai hotiin orlogch bsn Anhmaa , BGD .n emnelegiin darga bsn budlianii hurungu Baldandugar geh met EMY.d shurgalsan bn uu ? iim etgeed arf tumenii eruul mendend ymar setgeleer uilchileh n oilgomjtoi bish uu ?

halinjav
halinjav
4 сар 16, 2024 17:14

medeej 15 bgaa Enhbold arisaa hamgaalhiin tuld 15 bish gej zoriud hudlaa yrij bn , alban tushaaliig ingej ashiglaad surchee !

Zochin
Zochin
4 сар 17, 2024 09:22

Арай л юм даа. Иргэдээ боддоггүй. Зөвхөн хувийн бизнес ээ л боддог. Энэ асууд�##�д маш хатуу хариуцлага ооцох ёстой гэж үзэж байна. Иргэдийн эрүүл мэндээр тоглож, эмийн наймаа эрхэлж буй үйлдэл нэг бүрийг таслан үзогсоох ёстой.

Зочин
Зочин
4 сар 18, 2024 05:08

ЭНЭ АРД ТҮМНИЙ ЭМД САНГИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААХАА БОЛИОЧЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧИД ЧИНЬ ДАВАРЧ БАЙГАА ЮМ БИШҮҮ ЭНХБООД ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХУЛГАЙЧИЛЫГ �######�УУЛВАЛ ТААРНА НААД ААЛЗНЫ ТОРОО ЗАДЛААЧЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ХУЛХИ ҮНЭТЭЙ ЭМ ХЭРЭГЛЭЖ ҮХЭЭД ДУУСЛАА

Зочин
Зочин
4 сар 18, 2024 05:13

ЧИНБҮРЭН ЭМЧИД БАЯР ХҮРГЭЁ ЦААШДАА НЯЦАХГҮЙ ЭНЭ АЖЛАА ҮРГЭЛЖИЛҮҮЛ АМЖИЛТ ХҮСЬЁ ОДОО БАЙГАА АПТЁКУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮЧИНГҮЙ БОЛГООД ШИНЭ УРСГАЛТАЙ ЯДАЖ ХҮМҮҮС НЬ НАЙДВАРТАЙ ЭМЭЭ УУМААР БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button