НИЙГЭМ
Улс орон даяар хоёр настнууд шалгалт өгч, багшаа үнэлүүлжээ

Өчигдөр улс орон даяар хоёр настнууд "шалгалт" өгчээ. Энэ нь тэднийг гэхээсээ илүү багшийг үнэлж буй хэлбэр юм байна. Тодруулбал, багш нарын ажлыг гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлдэг болсонтой холбоотойгоор тэд ийнхүү өөрсдийн түвшинд үнэлүүлжээ. Багшийн үнэлгээний 40 хувийг эцэг эх, удирдлага, багш нар үнэлэх бол үлдсэн 60 хувийг тухайн хүүхдүүдийнх нь гүйцэтгэлээр үнэлдэг аж.
Хоёр настнуудыг үлгэр яриулах, өнгө нэрлүүлэх, зүг чиг заалгах, баримлаар эд зүйл хийлгэх зэргээр олон жижиг даалгавар хийлгэсэн байна. Ингэхдээ тухайн бүлгийн бүх хүүхдээс биш нэрсийн жагсаалтаар тодорхой тооны хүүхдийг сонгодог аж. Мөн хөдөлгөөний эрүүл мэндийн сорил ч авчээ. Энэ нь хүүхдийг үнэлж, дүн тавьж буй асуудал биш багшийг гүйцэтгэлээр үнэлж буй хэлбэр юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 гишүүнээ л ш�##�га энгийн иргэд ш�##�гаад яахавдэээ
Анх хотод очоод дүүгийнхээ цэцэрлэгт ороод 2настай хүүхдүүд төрийн дуул�##� дуулж бгааг сонсоод ангайж байсан шүү ёстой мундаг даа