Найруулагч Харви Вайнштейний бэлгийн хүчирхийллийн хэргээр сонссон ялыг цагаатгажээ

2020 онд АНУ-д “MeToo” уриатай энтертайнмент, медиа, улс төр гэх мэт салбаруудад ажилладаг эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн эсрэг аян үүссэн.
Тус аян 2020 оны хоёрдугаар сард Нью-Йоркийн шүүх алдарт найруулагч Харви Вайнштейн 2006 онд продюсерын туслах асан Мириам Хейлид бэлгийн дарамт үзүүлж, 2013 онд жүжигчин Жессика Манныг хүчирхийлсэн буруутай гэж үзсэнээр эхэлсэн юм.
Тэгвэл Нью-Йоркийн дээд шүүх түүний ялыг хүчингүй болгож дахин шүүх хурал явуулах шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүхэд шүүгчдийн бүрэлдэхүүн 4:3 харьцаатай энэхүү шийдвэрийг гаргажээ.
Нью-Йоркийн давж заалдах шатны шүүх 2020 оны хурлаар Вайнштейний эсрэг үүсгээгүй зүйл хэргийн талаар эмэгтэйчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн нь зохисгүй явдал байсан гэж үзсэн байна.
Ийм учраас давж заалдах шатны шүүх 2020 оны шүүх хурлаар Вайнштейнийг буруутай гэж үзсэн зүйл хэргүүдийг цагаатгажээ. Түүний ялыг хүчингүй болгох шийдвэр гаргасан дөрвөн шүүгчийг төлөөж шүүгч Женни Ривера “Ийм алдаа гаргасан учир дахин шүүх хурал явуулах хэрэгтэй” гэсэн юм.
Гэхдээ 72 настай Вайнштейн 2022 онд Лос-Анжелест болсон шүүх хурлаар бас нэгэн хүчингийн хэрэгт буруутай гэж тогтоогдож 16 жилийн хорих ял сонссон тул шоронгоос суллагдахгүй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нарийн хянаж үздэг тогтолцоо.Хүн хэлмэгдэхгүй.