Playtime наадмын Advance тасалбар борлуулагдаж эхэллээ

“Playtime Festival 2024” наадмын Advance хямдралтай тасалбар өнөөдрийн (2024.04.26) 12.00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 18.00 цаг хүртэл www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ.
Өнгөрсөн жилийн үзэгчид Advance тасалбарыг үндсэн тасалбараас 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой аж. Энэ нь 240 мянган төгрөг.
Учир нь үерийн нөхцөл байдлаас үүдэн 2023 оны “Playtime” наадмын сүүлийн өдөр цуцлагдсан.
Хэдийгээр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамаарсан хэрэг ч хөгжимд хайртай үнэнч үзэгчдэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр борлуулахаа амласан юм.
Advance тасалбарын үндсэн үнэ 480 мянга юм.
Харин 17 хоногийн дараа Advance тасалбар борлуулагдаж дуусна. Улмаар Playtime наадмын тасалбар 600 мянган төгрөг болно.
“Playtime Festival 2024” наадам нь энэ жил шинэ газар болно. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана.
2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой “Playtime Festiva”l Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар өсгөх юмаа . Мөнгийг цаас гэж боддог бололтой