НИЙГЭМНийгэм мэдээ

"Тэнүүн-Огоо" ХХК 8,233 мкв газраа 1.9, долоон грашаа ₮34.5 тэрбумаар үнэлүүлж нийслэлд өглөө

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн 75 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэх шийдвэр дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Эргэн сануулбал, тэдний тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан.

Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай хөрөнгүүдийг үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдаж байсан юм. Энэ хүрээнд захирал А.Ганхуяг нийтийн тээврийн салбарт ашиглаж болох үл хөдлөх хөрөнгүүд болон дагалдах хэрэгслүүдээ хохиролдоо тооцуулах хүсэлт гаргасан.

Ингээд үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 75.2 тэрбумаар үнэлжээ. Тиймээс Тэнүүн-Огоо ХХК улсад учруулсан хохиролдоо 75.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 77 объектыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн дөрвөн байршил дахь үл хөдлөхүүдийг нийслэлийн өмчөөр бүртгэж авчээ.

Үүнд, авто баазууд, шатахуун түгээх станц, авто угаалга, оффисын барилга, граш, дугуй засвар, гүнийн худаг, уурын зуух, харуулын байр, призерийн машин, хашаа зэрэг багтаж байна. Мөн тус компанийн байрладаг 3780 мкв, 4113 мкв, аж ахуйн 340 мкв газрыг 1.9 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Харин авто зогсоол болох 2050 мкв талбайг 274 сая төгрөгөөр, 1600-3000 мкв хэмжээтэй долоон авто грашыг 34.5 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-15 11:31

Энэ арай дэндэнээ
Татвар төлөгчдийн мөнгө тул бүрнээр нь буцааж авах ёстой авах ч болно
Тэр нийтийн тээврийн граш хөрөнгө бол
угаасаа төрийн өмч байсан өмхий з�##�ьт луйварчид хулгайлж авсан
Тэгэхээр иргэд татварт төлсөн мөнгөө төр өмчөө л авах ёстой

иргэн
иргэн
2024-05-15 15:13

Хурааж авсан хөрөнгийг нь борлуулж олсон орлогыг нь тооцож өрнөөс нь хасах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-05-15 17:13

Хотын дарга нар Тэнүүн огоогын хогон дээрээс сонгуулийн мөнгөө босгож байгаа юм байна л даа.

Enebish.
Enebish.
2024-05-16 15:29

Ер нь хохирол барагдуулж хураасан мөнгө эд хөрөнгө хэдий хирийн орлого ороод юунд зарцуулагддаг вэ зарцуулсан бэ гэдэг асуулт асуумаар санагддаг.
Үүнийгээ Тухайн үеийн ерөнхий сайд танилцуулах шилэн данс баймаар юм.

Зочин
Зочин
2024-05-18 00:09

Арай үнэлгээ юу даа

Холбоотой мэдээ

Back to top button