“Ногоон автобус”-ны сонсгол угтсан тэдний толхилцоон дахин сэдрэв

Д.Сумъяабазар “Ногоон автобусны гэрээг хийх чиглэлийг Д.Амарбаясгаланг өгсөн гэж хардаж байна” гэж хэлээд хэд хоног бүгчихсэн.
Д.Амарбаясгалан өчигдөр гарч ирээд “Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм, Д.Сумъяабазар аа. Нүдийг нь боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох нь” хэмээн хариу барив.
2023 оны аравдугаар сард ногоон автобусны дуулианы үеэр тэдний толхилцоон ширүүссэн. “Цавчаа ногоон”-ы операц “захиалагчтай”. Тэр нь, ХҮН намынхныг хөдөлгөсөн Д.Амарбаясгалан. Хот дахь эрх мэдлээ сэргээхийн тулд Нийслэлийн МАН-ын хороог авах, хотын даргаар С.Амарсайхан тэргүүтэй өөрийн хүмүүсээ томилуулах тоглолт хийсэн. Нөгөөх нь гаднын хэвлэлээр хариуг нь барьж, нүүрсний хулгайн гол авторуудын нэг гэх агуулга нийтлүүлсэн. Ийм мэдээллүүд улс төрийн хөшигний ард идэвхтэй хөвөрсөн билээ.
Улмаар явахдаа Хотын даргын суудлаа өгөөд нийслэлийн намын даргаа авч үлдэх тохироог намын дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ хийсэн нь батлагдсан. Сонгууль ойртсон энэ цаг үед нийслэлийн намын хорооны даргын суудал нь хэрэгтэй байснаас тэр. Явахдаа “2020 оны сонгуулиар Д.Амарбаясгалангийн тусламжгүйгээр намаа ялуулсан” гэдэг үг шидэж байв. Эдгээр үзэгдлүүд нь Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын хотын МАН-ын хороог булаацалдсан, цаашлаад мээрийн суудлын төлөөх толхилцоон нь ил гарсныг харуулсан билээ.
Өдгөө тэдний толхилцоон дахин эхлэхтэй зэрэгцэн Д.Сумъяабазарыг нийслэлийн намын хорооны даргын суудлаас буулгана гэх мэдээлэл хөвөрч эхэллээ. Уг нь өнгөрсөн сард Д.Сумъяабазар хотын МАН-ын хороог ахлан, сонгуульд оролцож, Х.Нямбаатар менежерээр нь ажиллахаа зарласан. МАН-ын хувьд том зургаараа хотод ялах нь хамгийн чухал.
Хөшигний ард намын удирдлагууд нь ногоон автобусны сонсголыг чадах хэрээр бүдгэрүүлж, Д.Сумъяабазарыг ял авахгүй байхад анхаарна гэдгээ амласан гэгдэж байв. Гэвч нээлттэй сонсголын тов зарлагдаж, хэзээ мөдгүй гэрчээр байцаагдах дээрээ тулчихлаа. Тиймээс Д.Амарбаясгалан "Ногоон автобус"-ны муу нэртэй Д.Сумъяабазараас нийслэлийн намын хороогоо авах, аврах гэсэн дүрээр арсалдаж, тэдний толхилцоон дахин эхэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумъяабазар их л цөстэй гэдэг байсан чинь 1-ийн даваанд унах ялааны давсаг байсан юм уу. Очиж очиж ЖДҮ-ийн хулгайч ,Бор тээгийн уурхайг хулгайлагч Амарбаясг�##�ан шүү.
Ай хөөрхий
Ногоон автобусны сонсгол хийгээд үнэн худлаа нь мэдэгдэх байлгүй шүгэл үлээснийхэн төлөө Амарбаясг�##�анг харлуулж харуулах гэсийн байлгүй
2 хар хэрээ
Энэ хоёрын нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд орж л дуусах нь ээ дээ !
энэ амарбаясг�##�ан гэдэг сонин нөхөрдөө. бараг л худлаа хэлэхэд 20 жилийн өмнөөс л ман-н нарийн бичгийн дарга хийж байсан байх. ман-ын үе үеийн дарга нар янз бүрийн ш�##�тгаанаар солигдоод байхад сууд�##�даа байж л байдаг байсан. оюун-эрдэнэ ерөнхий сайд болсон чинь засгийн газар луу ороод ирсэн, сонин шүү
Энэ сумбузрынхан маш нүгэлтэй шун�##�тай хүнмүүс юмдаа цирк хүртэл авчихдаг автобус хуучнааар сольдог бузрууд нямбаатар хотын дарга бол гэж ятагасан амарбаясаг�##�ан 2 хор найруулсан шахуу ойлгохооор ярьсаншдэээ лхагвагиин ярилцлагааар хөгииин хулгаачшдээ сумбузар
энэ хоёрыг адилхан шонд өлгөөч
Сумъяабазар цаг нь болсоон
УБ-раар дзүрэн ногоон автобус явдаг болсоныг олон түмэн ажиглаж байна уу? Гэнэт хаанаас ийм олон ногоон автобус гараад ирэв ээ?!