УЛС ТӨР

"Нүүрсний сонсголд ял шийтгэгдсэн нөхдүүдээс ирэх онд гарчихна гэж ярьж байгаа хүн байна, боломжгүй"

НЭМЭЛТ: 11:30 цаг

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Засгийн газар, УИХ, хууль хяналтын байгууллагуудын зүгээс Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон асуудал дээр сонсгол хийж хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн. Нүүрсний сонсгол хийсний дараа 9700 хуудас материалыг шилжүүлсэн. Эхнээсээ шүүхээр ял сонсож, шийтгэгдэж байна. Шүүх хурлыг хаалттай хийснээс болоод тэр ял шийтгэл авсан хүмүүс гэм буруугүй, ариун цагаан байсан юм шиг мэдээлэл түгээдэг, эсвэл 50 хувийнхаа хорих ялыг эдлээд гарчих яриан өгүүлэл гаргасан байна лээ.

Өөрөөр хэлбэл сая нүүрсний сонсголд ял шийтгэгдсэн нөхдүүдээс ирэх онд гарчихна аа гээд ярьж байгаа зүйлүүд байгаа юм байна лээ. Харин УИХ, миний бие өөрөө Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа авлига албан тушаалын гэмт хэргээр хорих ял шийтгэгдсэн этгээдийг магадлангаар суллахгүй гэдэг хуулийг өргөн бариад баталчихсан байгаа. Иймд одод магадлангаар суллагдах асуудал байхгүй гэсэн үг. Хорих ялаа дуустал эдэлнэ.

Шүүхтэй холбоотой асуудал дээр ард түмэн харж байгаа. Би олон юм яримааргүй байна. Монгол Улсын 560 шүүгчийн 75 хувь нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хүмүүсийн томилсон шүүгч нар байгаа. Манай улсын шүүгчийн талыг Ц.Элбэгдорж гэдэг хүн томилсон. Шүүх дээр очиж байгаа хэргүүдийг гаргадаг, янз бүрийн хүмүүсийг сулладаг асуудал байна. Ялангуяа хууль зүйн сайд энэ хэргийг ингэж шийдэх ёстой гэж мөрдөн шалгах ажиллагаа юм уу, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй Үндсэн хуулийн тангараг өргөсөн зарчимдаа үнэнч байгаад дуугүй байгаад байна, ярьж болохгүй. Гэхдээ үүнийг ард түмнээрээ харж байгаа шүү дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гурав санаачлаад авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг бүгдийг нь нээлттэй шүүх хуралдаанаар хийнэ. Хаалттайгаар хийхгүй гэдэг хуулийн төсөл санаачилж байгаа. Өчигдөр Засгийн хуралдаанаар дэмжсэн. Тиймээс энэ хуулийн төслийг хурдан батлаад өгөөч ээ гэж гишүүдээсээ хүсэж байна. Тэгвэл тэр шүүх хуралдаан дээр юу яригдаж байгаа вэ гэдэг тодорхой болно. Би нүүрсний хэрэг дээрх шүүх хурал дуусан гэж бодохгүй байгаа. Одоо ял шийтгэгдсэн хүмүүстэй холбоотой дахиад авлига, албан тушаалын шалгагдаж байгаа асуудлууд байгаа.

НЭМЭЛТ: 10:30 цаг

"Үндэсний үйлдвэрүүд иргэдээ боддог баймаар байна, ЗГ ноолуурын үнэ өсгөх тогтоол гаргалаа"

Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтохоор гишүүдээс санал сонсов.

Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлэв.

Тэрбээр, "Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хууль сая хэлэгдэлгүй өнгөрчихлөө. Малчны тухай хуультайгаа хамт хэлэлцээд, хурдан баталчихвал хэрэгтэй байгаа юм. Малчдын нэгдэж нийлэх, хамтарч хорших, хадлан тэжээлээ бэлддэг, хашаа хороогоо бэлддэг, худаг усаа гаргадаг, малаа эрүүлжүүлдэг, малынхаа түүхий эдийг боловсруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийг батлахаар УИХ хэлэлцэж байгаа.

Үүнийг хурдан баталчихвал малчны орлого нэмэгдэхэд хэрэгтэй. Төрөөс малчдынхаа талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Нийгмийн хамгааллын, халамжийн шин чанартай болчхоод байгаа. Харин орлого нэмэгдүүлэх чиглэлд тодорхой болж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 180 мянган төгрөгийн ханштай байна. Баруун аймгууд руу 120 мянга болж унаж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас самнасан, угаасан ноолуурыг хилээр чөлөөтэй гаргах тогтоолыг өчигдөр баталсан.

Үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд угаасан ноолуур дотооддоо самнах, эцсийн боловсруулалт хийх, нэмүү өртөг шингээх бодлогыг дэмжиж байгаа боловч харамсалтай нь үндэсний үйлдвэрүүд маань малчдын гар дээр байгаа ноолуурыг өндөр үнээр авах тал дээр хойрго байгаад байна. Тийм учраас чөлөөт өрсөлдөөн үүсгэж ноолуурын үнийг өсгөх тал дээр Засгийн газар тогтоол гаргасан. Гэхдээ ийм байдлаар цаашдаа явахгүй байх. Үндэсний үйлдвэрүүд маань иргэдээ, малчдаа боддог байх тал дээр анхаармаар байна.

Гурилын үйлдвэрүүдээ дэмжээд импортыг квоттой, татвартай болгосон. Гэтэл тэнгэрийн үнэ хаданд гарсан. Үүнийг зохицуулж Засгийн газар тогтоол баталсан. Өнөөдрийн байдлаар энэ тогтоолын үр дүн гарч байна. Гурилыг гаалийн татваргүй, квотгүй болгосон. Ингэснээр өмнө нь баруун аймгуудад уут гурил 120 мянга хүрч байсан бол одоо 60-65 мянга бол хоёр дахин буурлаа. Үүнтэй адилхан ноолуурын үнийг өсгөх эргэлтийг нэмэгдүүлэх түр зуурын арга хэмжээ авч байна" гэв.

ЭХЛЭЛ: 10:10 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулган өмнөх доло хоногт хуралдаагүй. Энэ долоо хоногийн хуралдаанаар 21 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ. Үүнд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-05-16 11:18

Undesnii uildveruud hezeech mongol ulsiig mongol huniig bodohgui. Yaj shulj muljij huurch hulhidaj zovoohiig boddog.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-05-16 15:03
Reply to  zochin

Үндэсний гэх тодотголтой үйлдвэрүүд импортыг УИХаар ха*лгаж байгаад МОНОПОЛЬ аргаар үнээ дэлхийн жишгээс дээгүүр үнэлдэг болжээ Саяхан засгийн газрын шийдвэрээр га*лийн татвар нь 20 хувь байсан цементний татварыг 5 хувь болтол буулгасан чинь цемент үйлдвэрлэгчид боож үхэх нээ Хятад цемент хортой л гэнэ , үндэсний үйлдвэрээ хөсөр хаялаа л гэнэ олон юм соши*лиар яриад эхлэсэн.Адилхан шохойн чулуу нүүрс төмрийн хүдрийн орц шавраар л цемент үйлдвэрлэдэг юм л даа . Ард түмнийг мэддэггүй гэж боддог бололтой юм аа.Гурил бол гурилны ченж БОЛОРЧУЛУУН монголчууд 1000 төгрөгний т*лх гурил идэж байна гэж УИХын индэр дээрээс хашгирснаас хойш шууд өсөөд л л байсан даа.Зарим тэнгэрт гарчихсан дарга нар дэлхийн жишиг яриад *лаад өгнө .Монголчууд хэзээ ч дэлхийн хэмжээний ц*лин авдаггүй л байхгүй юу даа

Зочин
Зочин
2024-05-16 18:36
Reply to  ЗОЧИН

Сан�##� нэг

Зочин
Зочин
2024-05-16 12:45

МАН-ын нусан буунууд м�##�чдын сана л хамах гээд л хоршоо нтр гээ л том том унгацгааж бнаа, энэ асууд лыг төгөлдөр утгаар нь авч үзвэл хувийн өмчийг эсэр гүүцэж, тэр яриад байгаа худаг ус, хашаа хороог эзэн гүйдүүлж, м�##�чдыг банкны өрөөр барьцаа лж, , монголын ма л аж ахуйг сүйрүүлэх л юмшүү дээ !
Нусан буунууд өөрсдөө а лбан тушаа л, санда л сууда лдаа үлдэхийн тул ийм хорлогчинтой ажил хийж байгаагаа сайн ухаарахгүй л бна доо !

Зочин
Зочин
2024-05-16 18:37
Reply to  Зочин

ХУЦАВ аа

Холбоотой мэдээ

Back to top button