УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нам мандат өгөөгүй өрийг төрөөр төлүүлэх ёсгүй

Нам нь мандат өгөөгүйн төлөө төрийн ажил өгч шагнаж, өр барагдуулдаг байдлаа одоо больцгоовол яасан юм бэ. Энэ чинь угтаа тусдаа агуулга. Нам нь өртэй болохоос монголын төр өргүй. Үүнийг ялгаж салгамаар байна.

Иймэрхүү албан тушаалын наймаа аль нэгдүгээр сараас эхэлсэн.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг НҮБ руу илгээх шийдвэрийг Засгийн газар нэгдүгээр сард гаргаж байв. Өнгөрөгч сонгуулиар Эрдэнэт хотоос нэр дэвшиж унасных нь дараа түүний хүү Ц.Анхбаярыг Увс аймагт өрсөлдөх битүү яриа гарсаар байв. Гэвч яг мандат хуваарилах үеэр түүнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гадагш нь томилолт өвөртлүүлчихсэн.

Харин өдгөө нэр дэвших мандат авч чадаагүй хүмүүсээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нар элчин сайдын суудлаар шагнагдах нь тодорхой боллоо.

  • УИХ-ын гишүүн Н.Энхболд БНХАУ-д суух Элчин сайд,
  • Д.Сарангэрэл Турк улсад суух Элчин сайдаар,
  • Ц.Мөнх-Оргил Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайдаар томилогдохоор болсон гэх мэдээлэл байна.

Н.Энхболд, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар нэр дэвших хүсэлтээ намдаа өгөөгүй. Хүсэлт өгөөгүйн ард янз бүрийн тохироо явагдахын цондон байсан нь л энэ.

УИХ-ын гишүүдээс гадна элдэв шантаажиндаа гаршсан хүмүүс бас албан тушаалын тохироо хийж ирсэн. Тэдний тод төлөөлөл Л.Наранбаатар. Сонгууль бүрээр л нэр дэвшинэ гэж байгаад дэвшихгүй үлдэж, албан тушаал авдаг.

Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү буюу БХБ-ын дэд сайд Э.Золбоо МАН-ын Бага хурлын үеэр заалнаас нэрээ дэвшүүлж Ц.Даваасүрэнтэй өрсөлдсөн. Улмаар тун багахан саналаар Хөвсгөл, Орхон, Булганы тойрогт нэр дэвших эрхээ авч чадалгүй үлдсэн. Түүнд нам нь ямар нэг албан тушаал өгөх өртэй л үлдэж байгаа хэлбэр юм.

Цаашлаад автоматаар "жийгдсэн" УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Спорт олимпизмийн сайд Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Д.Оюунхорол нарт юу амласныг таашгүй.

Нэр дэвшүүлээгүйгээрээ нам нь л тэдэнд өртэй болохоос монголын төр ямар нэгэн өргүй шүү. Олон нийт үл хүлээн зөвшөөрөх, хэрсүү нүдээр харж сураасай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв асуудал хөнджээ ЕС анхаарах байхаа

Зочин
Зочин

Үнэхээр муухай. Бүр ингэх ёстой юм шиг хэвшүүлчихсэн. Арваад жил саарал ордонд бүгэх мөрөөрөө бүгэхгүй ээ, төрийн мөнгийг үрж, хулгайлж хумсалчихаад ордноосоо гарахын тулд бас шагнуулдаг аан. Юуны төлөөс нэхээд байдгийн ичиж үхээсэй тэтгэврийн өвөө эмээ нар.
Бид ажлаас халагдахад орныхоо ажлыг бэлтгүүлээд байдаг билүү тэгдэг байсан бол мөн сайхнаа.

ЗОЧИН
ЗОЧИН

КОВИДЫН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨСВӨӨС ХУВЬДАА ЛУЙВАРДСАН САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛ ЯВАЛДДАГ ЭНХСАРАН ГЭГЧ ЭРЛИЙЗ ЭРИЙНХЭЭ НЭРЭЭР НЭРЛЭСЭН ЭНХСАРАН ХУВИЙНХАА СУВИЛАЛД ЦАЦСАН САНХҮҮЖИЛТ ГЭРЧИЛНЭ ! ЯЛАА ЭДЭЛ !!!

Зочин
Зочин

Намынхаа улс төрийн ажилтан болгооч. гишүүдийнхээ татвараар цалинжаад. хөдөө агаар саЙТАЙ ГАЗАР ИЛГЭЭВЭЛ, ЦААДУУЛД ЧИНЬ ТААТАЙ Л.

Зочин
Зочин

Зөв сэдэв хөндөж. 60 хүрсэн бол тэтгэвэрт нь гаргааё

Зочин
Зочин

Яг юу хийсэн гэж албан тушаалаар шагнуулдаг бнаа энэ 3 гурвуулаа хоолны савнууд

Зочин
Зочин

гологдсон л бол гологдсон улсын их хуралд гологдоод улс төлөөлж явахаасаа ичдэггүйээ

Зочин
Зочин

сарангэрэл ажлын арга барил ганцтай хүншт бүх юмыг доль даль 2 амаараа шийддэг

Зочин
Зочин

За Оюун-Ердэнэ Ерөнхий сайдаа та иргэдээ алаг үзэж болохгүй. Тэтгэвэрт гараад гэрээгээр ажиллаж байсан бүх хүнийг 2023 онд ажлаас халуулсан. Гэтэл өнөөдөр 60-аасс дээш настай Н.Энхболд, Сарангэрэл, Бат-эрджнэ Баттөмөр нарын хүмүүсийг элчин сайдаар томилж доллароор цалинжуулах гээд байгаа чинь их л онцгүй санагдаж байна шүү. Сонгуулийн саналын хувь чинь багасна шүү.

Зочин
Зочин

Тэтгэврийн насанд хүрсэн гишүүддээ бөлдөгдүүлчихээгүй л бол Ерөнхий сайдаа ажил бүү өг, бусдын адил тэтгэвэрт нь гаргаарай!!

Зочин
Зочин

Зөв шүү, маш зөв анхаарах ёстой өнцөг.

Enebish.
Enebish.

ТӨРИЙН ЗАВХРАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙНА.

Хөдөө орон нутагт Сонгуулийн салбар хороо нь 100 %М.А.Намынхан.
Одоо бүр давраад Салбар хорооныхон ХЭСГИЙН ХОРООДОД ЭХНЭР НӨХӨР , ХҮҮХДҮҮД ,ДҮҮ НАРАА тавьчихсан.
Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй нөхдүүд ч байна.
АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ.
ЕРӨНХИЙ САЙДАА.

Иргэн
Иргэн

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэх атлаа тэтгэвэрийн нас нь хэтрээд явцан хүмүүсийг ажлуулаад бдаг бна вэ. Залуу чадварлаг хүмүүсээрээ хийлгээд зай замаа тавиад өгөөч дэ. Төр ингэж 2 нүүр гаргаад бдаг болхоор хүмүүсийн итгэл алдраад бгаа. Сонгуулийн наана хөгшчүүлээ элчингээр явуулж бгаг зарлаж намаа унагах гэж байгаам уу.

Зочин
Зочин

Арай ч дээ. Ард түмнийг арай л басамжлах юмаа. Эсэргүүцэж байна.

Уншигч
Уншигч

Энэ Сарангэрэл гадаад харилцааны мэргэжилтэн бус, сэтгүүлч биз дээ.

Зочин
Зочин

Тэтгэвэрт нь суулгаачээ.

Зочин
Зочин

Хэрвээ энэ үнэн бол эдгээр нөхдийг элчин сайдын суудалд залахаар болсон бол МАН-д санал өгөх хэрэггүй. Н.Энхболд, Сарангэрэл, Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ гэх нөхдүүд эмээ, өвөөгийнхээ ажлыг хийгээд амар тайван сууж байж болдоггүй юм уу? Мөн Х Богдыг дэмжээд байгаа гишүүн асан нөхдүүд тэр шарын шашнаа шүтээд маань мэгзэмээ уншаад гэртээ сууж байсан нь дээр дээ.

Зочин
Зочин

эсэргүүцэж бна эсэргүүцэж байна

Зочин
Зочин

Их хуралийн гологдолууд элчин болж улс төлөөлөх үү ёстой яршиг л бна

Зочин
Зочин

МАН ы буруу муухайг засгийн газар нь биш УИХ нь биш өөр л газраас хийгээд байна даа нэр дэвшүүлэлтийг хар 9 бол сайн байна

Zochin
Zochin

Ts.Munkh Orgil turd baimaar bolovsroltoi hun dee.

Зочин
Зочин

КҮЭ ЭНЭ НЯМААГИЙН ЭНХБОЛД ГЭГЧ ЯМАР МУУХАЙ ХАЧИГ ВЭ.

Зочин
Зочин

Д.Сарангэрэл ямар муухай юм бэ? Ичдэггүй юм уу? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та ийм шийдвэр гаргах гэж байгаа бол болиорой, ичээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button