СПОРТ

Парис 2024: Манай гурван тамирчин олимпын эрх авахад дахин нэг алхам ойртлоо

Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тав хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Манай тамирчдаас эмэгтэй 50 кг жинд ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна.

Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар нар тулалдах хуваарь гарсан. Тэднээс МУГТ Э.Цэнбаатар, ОУХМ Х.Энх-Амар, М.Энхжаргал нар өрсөлдөгчөө ялж, дараагийн шатанд шалгарлаа.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хаанаас үзэж болох вэ

Зочин
Зочин

Дүү нартаа амжилт хүсье чадна урагшаа том амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button