СПОРТ
Олимпын эрхийн тэмцээн: МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийнэ

Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тав хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.
Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эмэгтэй 50 кг-д эх орноо төлөөлсөн ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна. Өнөөдрийн байдлаар манай долоон тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй.
Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар гурав дахь тулаанаа Болгарын Родаслав Росеновтой хийх хуваарь гарчээ. Мөн эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний тулаанаа Доминиканы тамирчин Дэлрой Жно Чарлестай хийх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн цагаас, �##�ь ТВ-ээр гарах вэ ?
Ямар ТВ-ээр гарах бол ?
Доминикан биш Доминика улс шүү.
Худлаа шаадаг ац вэ чи.Бас ямар нэр гаргаж ирээд улиад байгаа гөлөг вэ
dominican gedeg yumaa bitgii shaa